ТЕРРОРИСТУУД ФРАНЦЫГ УСТГАНА ХЭМЭЭН ЗУРВАС ҮЛДЭЭЖЭЭ

312ea135-da91-42bf-81db-a1f307364cca“Исламын улс”-ын террорист Абдул Малик Петижан Rouen дахь сүмд халдлага үйлдээд баригдсан. Энэ тухай Reuters мэдээллээ. Агентлагийн мэдээлснээр нэгэн бичлэгийг халдлага болохоос өмнө хийсэн байна.

Исламын хэт үзэлтнүүд бүхэл бүтэн улс орныг нь устгахаар заналхийлэн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон ерөнхий сайд Мануэль Вальсад захидал илгээжээ.

“Цаг хугацаа өөрчлөгдсөн. Та нар манай ах, эгч нарын зовлонг амсах болно. Бид танай орныг устгана” хэмээн бичлэг дээрх хүн хэлсэн байна.

Үүнээс гадна, “Исламын улс”-ын эсрэг тэмцлийг тэргүүлэгч эвслийг лалынхан эсэргүүцэх хэрэгтэй хэмээн хэлжээ. Мөн барууны орнуудад хэт даврагсдын алан хядах үйл ажиллагаа явуулахыг дэмжих хэрэгтэйг ч сануулж байна. Уг бичлэг жинхэнэ болох нь батлагдсан байна.

Долдугаар сарын 26-ны мягмар гаригт хүйтэн зэвсэгт хоёр этгээд Rouen ойролцоо орших Сент-Этьен-ду- Рувре сүмд таван хүнийг барьцаанд авсан. Францд үйл ажиллагаа явуулж байсан террористуудыг баривчилж байх үед ийм явдал болсон юм. 85 настай тахилч Жак Амелийг буудан хөнөөсөн ба түүнтэй хамт байсан хүнийг ноцтой шархдуулсан юм.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих