Нийслэлийн ЗДТГ-ын даргад Д.Энхтөрийг санал болгов

olloo_mn_1469755509_nuurНийслэлийн Засаг даргын тамгын газрын бүтэц, агентлаг, улсын үйлдвэрийн газруудын бүтэц зохион байгуулалт Засгийн газраар батлагддаг. Ингэсний дараа тодорхой бүтцийн өөрчлөлт хийнэ.

Үүнтэй зэрэгцэн нийслэлийн ЗДТГ-ын дарга хэн байх вэ, гэсэн асуудал хөвөрч байна. Иймээс энэ албанд Төрийн болон улс төрийн ажлын туршлагатай ажилтан томилогдох хэрэгтэйг учир мэдэх хүмүүс хэлж, энэ хүнээ ч сонгочихоод байгаа аж. Энэ хүн бол Д. Энхтөр. 1966 онд төрсөн. 2000 оноос хойш намын бүх шатны ажилд гар бие оролцож явсан нэгэн.

Нэг үгээр иргэдийн итгэлийг хүлээж, төрийн ажлыг үүрэх туршлагатай, тулхтай, ноён нуруутай, шилдэг боловсон хүчин. Түүний хувьд дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, улс төрийн ажилтан, Удирдах зөвлөл болон нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар  ажилласан туршлагатай, МАН-ын Бага хурлын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч гишүүдийн нэг юм.

Тэрбээр энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгуулийг удирдан орохын тулд нийслэлийн ИТХ-ын сонгуулиас нэрээ татан Чингэлтэйн н.Эрдэнэтуяад өөрийнхөө квотыг өгч, дэмжиж ажилласан байдаг.

Иймээс нийслэлийн МАН-ынхан Д.Энхтөрийг нийслэлийн ЗДТГ-ын даргаар ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Гэтэл  нийслэлийн ЗДТГ-ын даргын суудалд суухаар санаархаж  өдрийн бодол шөнийн зүүд болж яваа нөхдүүд хойгуур урдуур “хар муур” гүйлгэсээр байгаа аж. Чин үнэндээ бол ийнхүү орон зай горилогсдын хэдэн хувьд нь хийж бүтээх гэсэн үнэн сэтгэлтэй байх вэ, гэдэг нь эргэлзээ дагуулж байгаа юм. Мөн тэдгээр хүмүүс  төрд  бэлтгэгдсэн хүн үү гэвэл бас л эргэлзээтэй.

Иймээс нийслэлийн МАН-ынхан Д.Энхтөрийг ЗДТГ-ын даргаар томилуулахаар санал нэгдэж, гарын үсэг цуглуулсан байна.

П.Ундрам


URL:

Нэр: С.Отгонсүрэн Огноо: 29 July 2016

Энэ хүнийг багаас нь мэдэх юм байна нийслэлийн унаган иргэн айл хөрш байсан болхоор л сайн мэдэж байгаа юм. Сурлага сахилга сайтай гэж хөршүүд магтах айл хөршийн хөгчүүдийг хүндлэх дүү нартай туслах зэргээр хүний хайр татсан суурь хүимүүжил сайтай хүүхэд байсыг мэдэх болхоор .
энэ албан тушаалд дэвшигдэж байгаа нь ман нам одоол нэг зөв хүнээ олж дэвшүүлж байна гэж бодогдлоо. Завсрын чадваргүй мөртөө албан тушаал горьдогч нөхдүүд орчих бийдээ гэж ахмад настан хүний хувьд санаа зовж байна даа. амжидт хүсье

Нэр: zochin Огноо: 29 July 2016

MАН бэлтгэгдсэн боловсон хучнээ зов сонгож дэвшуулэхээр санал нэгдэж байгааг дэмжиж байна. Ийм хунээ олсон сонголтууд нь амьдралд нийцсэн зов шийдвэр байдаг.

Сэтгэгдэл бичих