УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эхнэр “хиймэл” хүүхнүүдийг зад шүүмжилжээ
УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлангийн гэргийг үйлэнд уран төдийгүй маш чадварлаг дуучин, сайхан бүсгүйг гэдгийг олон хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Элдэв янзын будаг шунх, гоёл зүүсгэлээ мартаж орхиод дуучин залууг түшсэн тэрбээр жинхэнэ Монгол эзэгтэйн үлгэр жишээг охид бүсгүйчүүдэд харуулж яваа нь үнэн.
Өдгөө гурван ч хүүхдийн ээж болоод буй уртын дуучин Г.Эрдэнэчимэг цагтаа “Оюутан мисс”-ийн титэм зүүж, залуусын харцыг булаасан дэгжин шаавай нэгэн байснаа ор тас мартсан гэдэг. Нөхрийнхөө уран бүтээл, улс төрийн үйл хэргийг чин сэтгэлээсээ дэмжиж суугаа дуучин бүсгүй маань өнөө цагийн гоо сайхны үнэлэмж хийгээд өөрийн бодлыг ийн хатуухан байдлаар илэрхийлж байжээ.
“Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг бол татуулсан арьс, оёулсан давхраа, өндөрлүүлсэн хамар байдаг юм биш” гэж ирээд л бичсэн түүний энэхүү пост цахим ертөнцөд ёстой л шуугиан тариад амжсан удаатай.
С.Цахиур
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Самандын Жавхалан бол сүйтгэл хийдэг сайд дарга нараас хол илүү зөв хүн.
Эхнэр нь бас үнэн үгтэй тэгээд түүндээ хүрч чаддаг гарцаагүй зөв хүн юм.