Герман дүрвэгсдийг буцаана

6Германд гарсан цуврал халдлагын улмаас тус улсын Канцлер Ангила Меркел дүрвэгсдийг буцаах шийдвэр гаргасан талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Тус улсад гарсан цуврал халдлагын улмаас 13 иргэн амиа алдаж, 50 гаруй хүн бэртжээ.

Мөрдлөгөөр эдгээр халдлагад дүрвэгсэд оролцсон болохыг тогтоосон байна. Канцлер өчигдөр “Герман улс дүрвэгсдэд найрсаг зангаар хандаж, орогнол олгож, ажлын байраар хангаж, мөнгөн тэтгэмж хүртэл өгсөн. Харин дүрвэгсэд бидний итгэлийг алдаж, Герман улсыг аюул заналхийлэлд автууллаа. Бид та бүхнээс эмээж байна. Хойшид юу болохыг урьдчилан мэдэхгүй учир зарим дүрвэгчийг нутаг буцаах шийдвэрийг гаргасан” гэж мэдэгджээ.

Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, террорист бүлэглэлд элсэж байсан, элссэн болон бичиг баримтын зөрчилтэй 200 мянга гаруй дүрвэгчийг албадан буцахаараа болжээ. “Энэ тоо өснө” гэдгийг Германы Дүрвэгсэд хариуцсан зөвлөх “AFP” агентлагт мэдэгдсэн байна.

Өнгөрсөн онд Герман улс сая дүрвэгч хүлээн авсан бол энэ онд 1.5 сая дүрвэгчийг хүлээн авна гэдгээ мэдэгдсэн. “Энэ онд хүлээн авах дүрвэгсдийн 90 хувь нь Сирийн дүрвэгсэд байх болно” хэмээн Канцлер мэдэгдсэн удаатай.

Гэхдээ шинэ оны өмнө Кёльн хотын иргэд рүү дүрвэгсэд халдсаны улмаас Герман дүрвэгчдийг хүлээн авахаа зогсоогоод байсан билээ. Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас өдөрт 500-1000 дүрвэгч Германыг чиглэн ирж байна. Тус улсын хил дээр 1-2 сая дүрвэгч амьдарч байгааг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан төвөөс мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг  shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих