EMART-ын нээлтийн тухай Өмнөд Солонгосын сайтад ингэж мэдээлжээ
Өмнөд Солонгосын жижиглэн худалдааны аварга сүлжээ E-mart өнөөдөр Улаанбаатар хотод нээгдсэн нь Монгол улсын анхны “big box” загварын дэлгүүр боллоо.
Нийт 7,590 м.кв талбайтай дэлгүүр нь тус сүлжээний Солонгос хувилбарыг тэр чигт нь Монголын нийслэлд авчирч байгаа ба Солонгос урлаг соёлд татагдах болсон үйлчлүүлэгчдэд Солонгосын шоппинг хийх соёлыг танилцуулж байгаа гэж E-Mart-ынхан ярьжээ.
Нээлтийн өдрийн 15:00 цаг гэхэд 3,500 гаруй үйлчлүүлэгч дэлгүүрт ирсэн бөгөөд энэ хугацаанд зургаан ч удаа орох хаалган дээрх урсгалыг хязгаарлахад хүрсэн байна.
Харин туршилтын үйл ажиллагаа явуулсан 26, 27-ны өдрүүдэд E-Mart дэлгүүр 400 сая воны ($353,515) борлуулалт хийснээ тайлагнасан нь төсөөлж байснаас гурав дахин их дүн гэнэ.
Компанийн эх сурвалж цаашдаа “Өмнөд Солонгосын 320 компанийн 12,000 бүтээгдэхүүнийг экспортлоно” гэж мэдэгдлээ. E-Mart-ын нийт барааны гуравны нэг нь Өмнөд Солонгосынх байх ажээ.
Тэр цааш нь “Хэдийгээр борлуулалтын хэмжээ Солонгосын салбарынх шиг хэмжээнд хүрэхгүй ч гэсэн эхний үр дүн онцгой сайн байгаа нь цаашдаа өсөх их ирээдүйтэй гэж харагдаж байна” гэлээ.
Эх сурвалж: Korea Herald
URL: