377 монгол морь Хятад улсад нутагших боллоо

1755

Эрээн боомтоор 377 монгол морь импортлов

Хятад улсын хойд хилийн Эрээн боомт нь Хятад, Монгол хоёр орны эх газрын хуурайн замын хамгийн том боомт хот юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны удирдлага харилцан төрийн айлчлал хийснээр стратегийн түншлэлийн харилцаа улам сайжирсан.

7 дугаар сарын 25–ны өдөр Монгол Улсын нэгэн хөдөө аж ахуйн компанийн 377 морийг Эрээн боомтоор Хятад улсад импортлов. Энэ нь анх удаа боомтоор олон тооны монгол морь оруулж байгаа явдал юм.

Эрээн хотын Хижиг шалгах товчоо эдгээр моринд эрүүл мэндийн гэрчилгээ, морины тоо, биеийн байдал зэрэгт хяналт шалгалт хийлээ. Адууг Хятад улсад нутагшуулахаас өмнө 30 өдөр тусгаарлан малын өвчин хижиг байгаа эсэхийг шалгах аж.

Монгол адуу импортолсон нь Хятад улсын морин уралдаан, тоглолтын шаардлага хангах хэрэгцээнд тулгуурласан юм. Тусгаарласан морьдыг шалгаж дуусаад нэг хэсгийг нь Бээжин, Хэ Бэй, Гуан Жөү мужид аваачих бол бусад морьдыг үржүүлэх буюу үүлдэр сайжруулсны дараа Эрээн хотын монгол морь тэжээх, өсгөх суурин, морь сургах, морь уралдах зэрэг газарт хуваарилах юм байна.

Сүүлийн арван жилд Эрээн боомтоор импортолсон монгол морьдын ерөнхий тоо 710-д хүрч, Хятад, Монгол хоёр орны морь импортолсон тоогоор хамгийн олонд тооцогдож байна.

Эх сурвалж: inews.nmgnews.com.cn


URL:

Нэр: Зочин Огноо: 28 July 2016

Хайран морьд. Нутгаа санаж нулимс гаргаж уйлах байх даа. Харамсмаар юм.

Нэр: иргэн ИРГЭН Огноо: 28 July 2016

Хөөрхий монгол морьд нутгаа санаад давхисаар байгаад ирдэг гэсэн.

Сэтгэгдэл бичих