Жак Магийн захиас
“Хүнсний аюулгүй байдал маш чухал. Иргэдийн идэж байгаа хүнс эрүүл, чанартай байх ёстой. Үүний тулд хөдөө, аж ахуйн салбарыг удирдаж байгаа хүн ард иргэдээ эрүүл хүнсээр хангахын төлөө ажиллах ёстой. Энэ салбарыг хөгжүүлснээр ард түмнээ эрүүл хүнсээр хангана” хэмээн “Алибаба” группийн үүсгэн байгуулагч Жак Ма лхагва гарагт монголчуудад хандсан илтгэлдээ дурдлаа.
Жак Ма бол Хятадын төдийгүй дэлхийд толгой цохидог, бизнесийн магнат. Олон талын өргөн мэдлэгтэй нэгэн болох
нь түүний ярианаас анзаарагдана. Монголд ердөө хоёр дахь удаагаа саатаж буй тэрбээр манай улсад тулгамдсан нэгэн эмзэг асуудлыг ийнхүү гярхай олж харсан нь өөрийн эрхгүй анхаарал татав.
Монгол Улс хүнсний үйлдвэрлэгч орон биш. Тийм ч учраас хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг импортоор хангадаг. Энэ нь үндэсний аюулгүй байдалд халтай хэмжээ болох тухай улиг болтол ярьж ирсэн ч дорвитой өөрчлөлт гараагүй хэвээр. Статистик мэдээнээс харахад махыг эс тооцвол хүн амаа бүрэн хангаж байгаа хүнсний бүтээгдэхүүн одоогоор алга.
Тухайлбал, гурилын 75-80, сүү, цагаан идээний 20, төмс, хүнсний ногооны 70 орчим хувийг хангаж байгаа бол будаа, элсэн чихрээс эхлээд бусад төрлийн бүтээгдэхүүнийг гадаад эх үүсвэрээс нийлүүлдэг. Ялангуяа, хүний эрүүл мэндэд хамгийн хэрэгцээтэй төрөл бүрийн жимс, загасны гаралтай бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ туйлын бага байгаа нь гаднаас импортолдогтой холбоотой. Импортын алим худалдаж аваад хальсалж идэхгүй л бол та жимснээс амин дэм бус, хүний биед үл задрах химийн бодисоор “хооллоно” гэсэн үг. Учир нь импортоор оруулж ирж буй ихэнх жимсний гадна талаар хортон шавьжнаас хамгаалж, чийгээ удаан хадгалж, шинэ мэт харагдуулах зорилгоор химийн бодис бүхий уусмал цацсан байдаг нь эл эрсдэлийг үүсгэдэг байна.
Нэг үеэ бодоход төмс, хүнсний ногоо, тариа буудайн арвин ургац авдаг болсон шүү дээ гэж хүмүүс маргах байх. Тэгвэл тариалангийн томоохон гол бүс болох Сэлэнгэ аймгийн Шаамар сумынхан л гэхэд тарьсан ногоогоо идэхээ больсон тухай нутгийн буурай ярьж байсан удаатай. Учрыг гайхан асуухад тэрбээр “Ургац арвин авахын тулд манай эндхийн тариаланчид урд хөршөөс хортон шавьжнаас хамгаалах элдэв уусмал авчирч цацдаг болсон. Норм, хэмжээ гэж байхгүй. Хэдий хэмжээний талбайд ямар доозоор цацах ёстойгоо баримталдаг хүн бараг байхгүй. Ийм найдваргүй байгаа болохоор мах, гурилаа л идэж суух нь дээр болсон” хэмээн үг унагаж байсан юм.
Иргэн бүр энэ мэт олон баримт хэлэх байх. Чих дэлсдэг бас нэг асуудал бол хүнсний бүтээгдэхүүний хугацаа. Зарим нэг томоохон сүлжээ дэлгүүр хугацаа нь дуусаж буй хүнсний бүтээгдэхүүн дээрх огноог тусгай бодисоор арилгаад, өөрсдөө шинэ дардас тавьдаг тухай эх сурвалжууд хэлдэг. За тэгээд тээвэрлэлт, хадгалалт гээд ухаад байвал үнэндээ идэх юм олдохгүй.
Монгол хүний жимс, хүнсний ногооны хэрэглээ багатай байгаагаас нийт хүн амын дунд амин дэм, бичил эрдэс бодис, тосны ханаагүй хүчил зэрэг биологийн идэвхт бодисын дутагдал элбэг байгаа тухай ШУТИС-ийн тэргүүлэх профессор, доктор (Sc.D) Л.Дамдинсүрэн илтгэлдээ дурдсан байдаг. (Энэ талаар нэлээд дэлгэрэнгүй судалгааг энэ онд хииж буи) Улмаар иргэдиин хүнсний бүтэц буруу, хоол хүнснээс авах ёстой хэрэгцээт амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүй байгаагаас хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны элдэв өвчин, ясны сийрэгжилт, эрт өтлөлт зэрэг эмгэг хүн амын дунд элбэг болсонд судлаачид сэтгэл зовниж байна.
Хамгийн бага зард- лаархамгийнүр ашигтай ажиллах нь эдийн засгийн том хөрөнгө оруулалт
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран явуулсан судалгаагаар л гэхэд дэлгүүрүүдэд худалдаалдаг хүнсний бүтээг- дэхүүнүүдэд элдэв төрлийн химийн бодис, нянгийн бохирдол ихээр илэрснийг энэ оны эхээр тогтоосон. Зүгээр ч нэг химийн бодис бус, кадми, хар тугалга зэрэг хүнд металл. Кадми нь төрөл бүрийн ундаанд агуулагдаж байсан бол хар тугалга нь импортын жигнэмэг, өрмөнцөр, аарц гээд бүхий л хүнсэнд байсан талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвийн мэргэжилтэн Б.Түвшинбаяр ярьсан юм. Бүтээгдэхүүн аль ч шатандаа хүнд металлаар бохирдох магадлалтай байдаг аж. Хүнсний бүтээгдэхүүн хөрснөөс, тээвэрлэлт, утаа буюу агаарын бохирдол, шатахуун, сав баглаа боодлын аюулгүй байдал алдагдахад л ингэж бохирдох нөхцөл бүрддэг байна. Антибиотектой хүнс,
гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн, зургаан мөчтэй тахианы мах гээд Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний үгсийн санд сүүлийн жил үүүдэд нэмэгдсэн эдгээр нэршил эцэстээ энгийн байдаг л ойлголт мэт чихнээ дасал болжээ.
Улаан шугамгүйгээр нэвтэрч буй дээрхийн адил элдэв төрлийн хүнсний бүтээгдэхүүнд дархлаагүй байгаа манай улсад өнөөдөр эрүүл монгол хүн үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Ялангуяа, хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтаараа Монгол дэлхийд толгой цохих болсон эмгэнэлт тоо баримт ар араасаа цуварсаар. Зуун мянган хүн ам тутам дахь элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийн дунджаас найм дахин өндөр үзүүлэлттэй байна гээд бод доо. Хүний биеийн лаборатори болсон элэг хэмээх эрхтэн бохир хүнс болон бохир гараас болж өвчилдөг гэхээр ийм үзүүлэлт гарахаас аргагүй мэт.
Аюулгүй байдал нь алдагдсан хоол хүнсний асуудал зөвхөн Монгол Улс бус, дэлхий нийтэд тулгамдаж байгааг дурдах нь зүйтэй байх. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар хоол хүнсээр дамжих өвчний улмаас манай гарагийн 10 хүн тутмын нэг нь нас барж байгаа гэсэн тоо байна.
Энэ давалгаанд цохиулахгүйн тулд Монгол Улсад хүнсний аюулгүй байдлын дархлаа тог- тоох зайлшгүй шаардлагатай. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг дээ. Энэ бол монголчуудын маш том философи. Өвчтэй хүн цоо эрүүл ухаанаар сэтгэх боломжгүй гэдгийг шинжлэх ухаан ч нотолсон. Адаглаад л өвчнөөс үүдэлтэй стресс, зовиур шаналгаа тухайн хүний ажлын бүтээмжийг бууруулж, аливаа асуудлыг зөв өнцгөөс харахад нь саад учруулдаг байна.
Иргэд нь эрүүл байж гэмээнэ саруул ухаанаар сэтгэж, тэр хэрээрээ зөв амьдарна гэдэг нь шууд хамааралтай ойлголт аж. Цаашилбал, хүн бүр эрүүл чийрэг, зөв амьдарвал улс орон хөгжих үндэс суурь болно гэсэн үг. Тийм ч учраас “Хамгийн бага зардлаар хамгийн үр ашигтай ажиллах нь үндэсний эдийн засгийн хөгжилд оруулах томоохон хөрөнгө оруулалт байх болно” хэмээн ноён Жак Ма онцолсон болов уу. Өөрөөр хэлбэл, иргэдээ эрүүл хүнсээр хангахад тийм их зардал гарахгүй. Ялангуяа, Монгол шиг гуравхан сая хүн амтай, 73 сая тоо толгой малтай, өргөн уудам газар нутагтай улсад. Энэ бодлогыг зөв хэрэгжүүлж чадвал түүний хэлсэнчлэн манай улсын хамгийн том баялаг болох монгол хүний тархи аяндаа бүх баялгийг бүтээх хөшүүрэг болно. Энэ бол бага зардлаар үр ашигтай ажиллах тухай Дэлхиин тэрбумтан, бизнесийн магнат Жак Магийн захиас буюу.
Р.Оюунцэцэг
Засгийн газрын мэдээ сонин
URL: