ОЛИМПИЙН НААДМЫН ТАСАЛБАР 11-1425 АМ ДОЛЛАР БАЙНА
“Рио-2016” олимпийн наадамд зориулан нийт 7.5 сая орчим тасалбар худалдаанд гарчээ. Бразилын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн багтаамж жижиг учир 2012 оны Лондонгийн олимпоос 200 мянган орчмоор цөөн тасалбар гаргасан байна. Тасалбарыг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн онлайнаар болон албан ёсны борлуулагчаар дамжуулан худалдаалжээ.
Олимпийн нээлтийн ёслолын ажиллагааны тасалбар суудлын зэрэглэлээсээ хамааран 62-1425 ам.доллар бол хаалтын тасалбар 61-1050 ам долларын үнэтэй байгаа аж. Мөн спортын ангилал, суудлын зэрэглэлээс хамаараад тасалбарын үнэ 11-375 ам.долларын хооронд хэлбэлзэж буй юм байна.
Хөнгөн атлетик, гар бөмбөг, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээний тасалбар хамгийн үнэтэй байгаа бол усанд сэлэлт, буудлага, хүндийн өргөлт, зүлгэн дээрх хоккей, спортын алхаа зэрэг төрлүүдийнх хамгийн хямдхан, 11 ам.доллар аж. Бразилчуудын хувьд хөнгөн атлетик, усанд сэлэлт, хөлбөмбөг, гар бөмбөг болон нээлт хаалтын тасалбарыг түлхүү авчээ.
Эх сурвалжийн линк: http://www.zaluu.com/read/8786ef6a
URL: