Т.Цогт үнэхээр гэм буруугүй, ариун явдалтан мөн үү

aluurchin727988761201505210243Дөрвөн настай охиноо зодож биед нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд явагдан, Г.Маралмаад чанга дэглэмтэй хорих ангид 23 жил ял эдлүүлэхээр, Т.Цогтын хэрэг цагаадаж, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хаахаар шийдвэрлэсэн билээ.

Шүүхийн энэхүү шийдвэр олон нийтэд төдийлөн таалагдахгүй байгаа бөгөөд Т.Цогт нь цагдаагийн албан хаагч учраас янз бүрийн башир арга хэрэглэчихлээ хэмээн хардагсад ч олон байна. Т.Цогт ямар ч ял шийтгэл, өр төлбөргүйгээр шийдэгдсэн нь  шударга бус сэтгэгдэл хүмүүст төрүүлж буй нь ч логикийн хувьд бодоход үндэслэлтэй байж болохоор. Т.Цогт талийгаач охины төрсөн эцэг хэдий ч хойд эх нь охиноо зодож дарамталж байгааг мэдсээр байж ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээр үл барам, харин ч зарим үед шинэ эхнэртэйгээ муудалцсан уур хилэнгээ бяцхан охиндоо гарган, төмөр аралтай цагдаа тэлээгээрээ охиноо ороолгон зодож байсныг харсан гэрчүүд өгүүлсэн байдаг. Эмнэлэгт хүргэгдтэлээ зодуулсан гэх тухайн шөнө ч Т.Цогт хашгичин, хүүхэд орилоод байсан хэмээн нийтийн байрны хөршүүд нь ярьж байсан талаар хэвлэлүүдэд нийтлэгдэж байсан билээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх хурлаас Т.Цогтын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон болохыг дурдаж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлүүдийг устгаж гар утас, Сиди-г Г.Цогтод буцаан олгож, Иргэний хуулийн 417 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмаагаас 4.646.839 төгрөгийг гаргуулж ээж Б.Өнөржаргалд олгох, Г.Цогт нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа. Өөрөөр хэлбэл, Т.Цогтын хүн амины хэрэг цагаадаж, охины биед хүнд гэмтэл учруулсан хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хаасан  шийдвэр гаргасан нь ард олны эгдүүцлийг төрүүлсээр байгааг дурдах нь зүйтэй болов уу.

Олон нийтэд үл ойлгогдом иймэрхүү хачирхалтай шүүхийн шийдвэрүүдийн улмаас ард иргэдийн шүүх цагдаад итгэх итгэл багассаар байдаг гэхэд ч хилсдэхгүй…

 

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих