”Исгэлэн жимснүүд” ямар эрчүүдэд дуртай вэ

kiwi01552710818052013-04-24-12-35[www.urlag.mn]_500x500“Киви” хамтлагийн “исгэлэн жимснүүд” болох Ука, Намуунаа, Агий нар нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ямар эрчүүд таалагддагаа ярьжээ. Тодруулбал, гурван бүсгүйд ямар эрчүүд таалагддаг тухай асуултад Ука “Намайг бүх талаар минь ойлгож дэмждэг, бас ямар ч үед байгаагаар минь хайрлах тийм л эр хүн таалагддаг. Түүнээс биш нэр алдар, хөрөнгө мөнгө болон бусад зүйл тийм чухал биш” гэж хариулсан аж.
Харин хамтлагийн хамгийн царайлаг гишүүн П.Алтанцэцэг “Сайхан гэр бүлийн амьдрал цогцлоохын тулд хосууд бие биедээ итгэж, хайрлаж, хүндэлдэг байх ёстой. Эмэгтэй хүнийг хайр халамжаар дутаахгүй авч явж чадах тийм нэгэн залуу таалагдана” гэсэн бол, Ц.Намуунаа нь “Жинхэнэ эрчүүд л таалагддаг. Эхнэртэй мөртлөө өөр бүсгүйчүүд рүү сээтэгнээд, элдэв янзын ааш аяг гаргаад байгаа эрчүүд ер таалагддаггүй. Эхнэртэй эрчүүд бол зүгээр л “жишээ” шүү дээ. Тиймэрхүү залуустай харьцаад байх шаардлагагүй” хэмээсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих