БОСА ХК бусдад их хэмжээний хохирол учруулжээ

Худалдаа үйлдвэрлэл эрхэлдэг БОСА ХК саяхан интернет холбооны утас гэмтээж бусдад их хэмжээний хохирол учруулжээ. Учир нь тэрхүү утсаар харилцаа холбоо болон интернетийн шугам холбогддог гэдэг нь хэн хүнд ч ойлгомжтой юм.

af7b2570f7a6e3821e5e33cb217fa335

Харин тус компанийхан үүнийг мэдсээр байж тэгсэн үү ? аль эсвэл мэдэн будилсан уу? энэ тухай холбогдох байгууллагад нь огт мэдэгдэлгүйгээр тасалсан байна. Уг интернэт утсыг тасалсан тохиолдолд ахин шинээр мэргэжлийн хүмүүсээр холбуулах шаардлагатай байдаг аж. Учир нь дахин шинээр холболт хийлгээгүйн улмаас интернэт холбооны утас нь урьдынх шигээ ажиллахаа больж интернэтийн хурд нь маш удаан болдог байна. Тийм учраас цахилгаан холбооны мэргэжилтэн “Боса” ХК-д удаа дараа үүнийг сануулж байсан боловч өөрсдөө дур мэдэн гэмтээсэн утсаа тасалчихаад залгасан нь тус байгууллагын үйл ажиллагаанд саад болсоор байгаа нь төдийлөн хохирлыг нь барагдуулаагүй байгаа юм.

Үүнд хамгийн их хохирол амссан байгууллага нь тэднээс холгүй орших замын цаана байдаг. Гэтэл БОСА ХК-хан уг утсыг тасалснаас болоод тус байгууллагын ажил 2 хоног саатаж ихээхэн хэмжээний хохирол учирсан байна. Энэ талаар уг байгууллагынхан мэдмэгцээ БОСА ХК-д хэлсэн боловч тэд үл тоомсорлон хандаж, дотогшоо нэвтрүүлэхгүй, мөн хүлээн авч уулзахгүй маш их хүндрэл учруулжээ.

Хохирогч байгууллага шаргуу шаардлага тавин, шаардах хуудас өгөн энэ талаар зохих байгууллагад нь мэдэгдэнэ гэсний хүчинд БОСА ХК тасалсан холбооны утсыг холбохоор болсон ч мэргэжлийн холбогдох байгууллагаар нь холбуулалгүй өөрсдөө дур мэдэн холбосон нь “нуухыг нь авах гээд нүдий нь сохлов” гэдгийн үлгэрээр байдлыг бүр хүндрүүлж орхижээ. Тэгэхээр БОСА ХК-н энэхүү бусдыг үл тоомсорлосон явдлаас болж дээрх компани болон бусад ААН-дэд учирсан хохирлыг хэн барагдуулах вэ? гэдэг асуудал үүсээд байна. Цахилгаан холбооны мэргэжилтэн Энэ үүднээсээ үүнд хохирч үлдсэн байгууллага болон бусад байгууллагууд холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахаар болжээ.

Эх сурвалж: Жиргээ.мн


URL:

Сэтгэгдэл бичих