Адель шүтэн бишрэгчээ уруул дээр нь үнсчээ
Нэгэн тоглолтынхоо үеэр дуучин Адель өөрийн шүтэн бишрэгчид мартагдашгүй үдшийг бэлэглэн санаандгүйгээр түүний уруул дээр үнссэн байна. Энэ хэрэг явдал Канадын Ванкувер хотод тоглогдсон Их Британийн дуучин бүсгүйн тоглолт дээр болсон аж. Аделийн үнэнч шүтэн бишрэгч ийшээгээ Нигери Улсаас нисэж иржээ. Мань хүн хайртай дуучныхаа тоглолтыг үзээд зогсохгүй түүнтэй хэсэг хугацаанд ярилцаад амжсан гэнэ шүү.
Тоглолт ид дундаа орж байх үед Адель чухам түүнийг тайзан дээр дуудаж гаргаж ирээд залуу тоглолтыг нь үзэхээр хаа байсан Нигери Улсаас ирсэн гэдгийг сонсоод хацар дээр нь үнсэхээр шийджээ. Гэвч байгаа онолгүй шүтэн бишрэгчийнхээ яг уруул дээр үнсчихсэн байна. Хожим нь дуучин бүсгүй “Ээ, бурхан минь. Би өөр эрэгтэйг зургаан жилийн туршид үнсээгүй юм байна шүү” хэмээн хошигносон аж. Тэрхүү үнсэлтийг дүрсэлсэн бичлэг мэдээж тэр даруй нийгмийн сүлжээнд тавигджээ. Эх сурвалж www.wikimon.mn
URL: