ТОП ЖИРГЭЭ
Сингапурыг хөгжүүлэхэд мөнгө босгох хэцүү биш байсан. Харин хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх л хамгийн хэцүү байсан.
-Ли Гуан Яао- / нэг хүний хуудсаас/
***
Өчигдөр Номин хоосон шахуу бж худалдагч нар нь бараа 1 бүрийг хичээнгүйлэн тайлбарлаж бсан #гэнээ. Өрсөлдөөн гэж.
***
Д.Цогтбаатар гишүүн: “Юуны өмнө би сайд болохгүй. Мэргэжлийн улсууд парламентын гаднаас томилогдож ажиллах учиртай”
***
10 жилд ёс заншил гэж 3 адилхан шахуу хичээл оруулж бхаар даатгал,татварын тухай хичээл ядаж 1 жил оруулчиаар юм бна. #эз-н ойлголтгүй
***
Хэн нэгнийг хуурснаараа өөрийгөө мундаг, сэргэлэн гэж бүү бод, тэр хүн таныг байгаагаас чинь илүү бодож итгэсэн болохоор л хууртагдсан.
***
E-mart орж ирсэнд талархах хэрэгтэй. Дайнд орж баатар болдог. Эдэнтэй өрсөлдөж байж дэлхийн зах зээлд гарах тухай ярих боломжтой болно
***
Гадныхантай бизнес ярих гэхээр танай шинэ ЗГ-н бодлогыг харж байна гээд байхын. Хэрвээ шинэ засаг хуучин цайгаа сүлээл эхлэвэл бид ч сүйрхнэ
***
Тамирчиддаа амжилт хүсээд зика чирээд ирэвээ гэж анхааруулаад шумуулны эсрэг юм хум түрхэж хувцас хунараа өмсөөрэй гэж захия аа
***
Улс төрд ялагдал амссанд нь зөвлөе.1.Суралц.2.Хүүхэд гэр бүлдээ анхаар.3.Бизнес хий.4.Өөрийн болон бусдын эрхийг хамгаал. 5.Уран бүтээл хий.
***
Бараа нийлүүлчихээд байхад мөнгөө авч чаддагүй газраас урьдчилгаа авдаг хоншоортой юм бэ
***
Хүндэтгэл, ойлголцол, итгэл гурав л хүний харилцаа холбоог аварч чадна
***
Дэлхийн хамгийн сайхан биетэй 80 настай эмээгийн тухай мэдээг өвөө нүдний шилээ арчин арчин үзэв. Сайхныг харах нүд өтлөхгүй ээ гэж.
***
Баян эрийг дээрэмчид барьж, худаг руу толгойгоор нь дүрээд гаргаж ирэн:
-Мөнгө байна уу?
-Байхгүй
-Юу?
-Булингартай ус болохоор юу ч харагдахгүй байна..
***
Уучлаарай би нь авилгачин хулгайч дарга нараа тэжээх гээд амсхийх завгүй байна гэчлээ.
***
Ямарч намын өнгөнд шинэ дарга нар “сүржин” шийдвэр гаргадаг Гүйцэтгэх шатанд “авилга”хэмээх аварга могойд аажуухан ороолгосоор амаа үдүүлдэг
***
Хэрэв та өөрийн жинхэнэ хайртайгаа учирсан бол тэр чинь долоо хоногийн дараа, сарын дараа, жилийн дараа ч алга болохгүй
***
Мөнгөтэй болоод ирэхээр хүн өөрийгөө ямар байснаа мартдаг. Харин мөнгө чинь дуусаад ирэхээр хүмүүс чамайг ямар байсныг мартдаг
***
тэд даншгийн начин заан боллоо гээд нийгэмд ямар нэмүү өртөг үйлдвэрлэхийн завхарсан даншгаа болиочээ
***
Юу бүтээхээ ярихаас өмнө юу нураахаа зарлаж түүгээрээ PR хийж байгаа бол том тэнэглэл
***
МАНайхан МАНарчихсан байна. Энэ нь МАНгартахын эхлэл үү?
***
дэд сайдтай болгох үндэслэл Сайд-Эзгүйд Сайд-Завгүйд Сайд-Архи уусан үед Сайд-Хүүхэнтэй байхад Сайд-Гадаадад зугаалж байхад
***
Тэнгэр баганадсан барилга атга шороонос эхэлнэ Тэртээ холын аз жаргал нэг л алхамаас эхэлнэ…
***
Өөрийхөө болон өрөөл бусдын цагийг хайрлаж сурсан та хамгийн шилдэг
***
www.fact.mn
URL: