Орон нутгийн замд зорчигч мөргүүлсэн хэрэг гарчээ
Увс аймаг руу явж байсан шуудангийн автобуснаас хоёр зорчигч буух үедээ машинд мөргүүлж, нэг нь амиа алдсан хэрэг гарчээ. Хэрэг өчигдөр буюу /2016.07.26/ гарсан байна. Шуудангийн автобус тухайн үед Архангай аймгийн Тариат сумын Залаат гэх газарт зогссон байжээ. Автобуснаас хоёр хүн буух үед “Маяти” маркийн машин хажуугаар нь өнгөрөхдөө мөргөсний улмаас Увс аймгийн иргэн 44 настай эрэгтэй амиа алдсан байна. Одоогоор энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Ц.Соёл-Эрдэнэ
URL: