Мэргэжлийн Засгийн газарт Ж.Цолмон юу хийх вэ?

2

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимын 11 сайд өнгөрсөн долоо хоногт тамгаа авч, ажилдаа ороод байгаа билээ. Харин үлдсэн дөрвөн сайдын асуудал хэзээ орж ирэх нь тодорхойгүй, энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Мэргэжлийн Засгийн газар байгуулахаа амласан. Тэгвэл энэ Мэргэжлийн Засгийн газарт байх ёстой нэг кандитат бол Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон.

Яагаад Ж.Цолмон гэж. Тэрбээр Мэргэжлийн Засгийн газарт ажиллабал эрүүл мэндийн салбарт ямар ажил хийж чадах вэ. Түүнд туршлага, боловсрол бий. Эдгээр асуултад хариулъя.

  1. 2007-2012 онд Эрүүл мэндийн дэд сайд асан Ж Цолмон “Эх хүүхэд”-ийн асуудлыг хариуцдаг байхдаа Эхийн эндэгдэл 1990 оны түвшингээс дөрөв дахин, 2009 оны түвшингээс 2 дахин бууруулж, Монгол Улс эхийн эндэгдэл өндөртэй орны зэрэглэлээс дундаж орны зэрэглэлд шилжсэн байдаг.
  2. Ж.Цолмонг дэд сайд хийж байх үед төрөлт жилд 5-7 мянгаар нэмэгдэж байсан бол 2015 онд 1000 хүн амд ногдох төрөлтийн түвшин 0,9 пунктээр буурчээ.
  3. 10.000 хүнд ногдох халдварт өвчний сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлт \137.9 болж буурсан байсан бол 2015 оны байдлаар 200,5 болж нэмэгдсэн байна. Монгол орон улаан бурхан өвчнийг устгасан 4 орны тоонд орсон гэрчилгээг гардан авсан байсан боловч 2015 онд дэгдэлт хэлбэрээр 2 удаа гарч 121 нялхсын амь насанд хүрсэн хариуцлагагүй явдал болсон. Энэ оны есдүгээр сараас дахин дэгдэлт гарч болзошгүй гэсэн тооцоо байна.
  4. 2008 онд 250 гаруйхан тэрбумаар хэмжигдэж байсан эрүүл мэндийн салбарын төсөв 520 тэрбумд хүргэж 2,5 дахин өсгөсөн нь ДНБ-ний 4,8 хувьтай тэнцэж байсан бол одоо 2,5 хувьд ч хүрэхгүй болсон байна.
  5. Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зардал 20 гаруй тэрбумаас 116 тэрбумд хүргэж, аймаг нийслэл, сум дүүргийн хэмжээнд сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажлыг хийж амжуулсан бол өнгөрсөн 4 жилд нэг ч барилга баригдаагүй төдийгүй 2008 оноос эхэлсэн барилгууд дуусаагүй царцсан байна.
  6.  Монголын эмч нар элэг тайрах, тархи, зүрхний мэс заслыг уян дурангийн аргаар хийх, үе солих, үргүйдлийг эмчилж, үр суулгах, төрөлхийн сонсголгүй хүүхдэд дунгын суулгац суулгах, цусны хавдар өвчний үед ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах бэлтгэл ажлыг бүрэн хангасан зэрэг оношлогоо эмчилгээний олон шинэ аргыг эмчилгээний практикт нэвтрүүлж монгол хүн эх орондоо дэлхийн шилдэг технологийн үг шимийг хүртэх эхлэлийг тавьсан бол өнгөрсөн дөрвөн жилд шинээр нэмэгдсэн техник технологи хангалтгүй байна.
  7. Дархлаажуулалтын үндэсний зөвлөлийн дарга байхдаа товлолд өөрчлөлт оруулан улаанууд, гахайн хавдар, гемофилюс инфлюэнзагийн эсрэг сэргийлэх тарилгыг үндэсний товлолд шинээр оруулж, А,В гепатитын эсрэг сэргийлэх тарилгыг 24 цагийн дотор хийдэг болгосон. Товлолын вакцины нийлүүлэлтийг журамлаж, хүүхдэд дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хийх вакциныг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөл бүхий дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс олон ЮНИСЕФ-ээр дамжуулан худалдан авахаар болгосон. Өнгөрсөн 4 жилд ганцхан хатгааны вакциныг туршилтаар хийх гэж байна
  8. Эрүүл мэндийн яамны харьяа 9 төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн ирэх таван жилийн хөгжлийн стратегийг батлан хэрэгжүүлж, нийт 21 аймагт эрүүл мэндийн салбарыг 2010-2015 онд хөгжүүлэх стратегийг батлуулж хэрэгжүүлсэн. 2015 онд ЭМ салбарын мастер төлөвлөгөө дуусаад дахин боловсруулах ажил хийгдээгүй байгаа нь ямар ч бодлого төлөвлөгөөгүй явж байсныг харуулж байна. Бид эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогыг тогтвортой, улс төрөөс ангид байлгах үүднээс 4 жилээр бус найман жилээр төлөвлөн хийх нь зүйтэй.
  9. 46 тэрбум орчим төгрөгийн эм импортолж байна. 25 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, 1200 гаруй эмийн сан, түүний салбар, 61 эм ханган нийлүүлэх байгууллага жилд 33 улсаас нийт 46 тэрбум орчим төгрөгийн эм импортолж байсан бол 2016 оны байдлаар эмийн импорт бараг 20 тэрбумаар буурсан байна
  10. Хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас авах санхүүжилтийн тарифыг 3 дахин нэмэгдүүлэн өрсөлдөх чадвар зүй ёсоор нэмэгдсэн. Одоо ялгавартай санхүүжүүлдэг нь хэвээр байна.
  11. Түргэн тусламжийн автомашины парк шинэчлэл хийж 300 гаруй автомашин нийлүүлж, 80 гаруй эмнэлгийн барилга барив. 30,5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалт хийсэн байна. Сүүлийн 4 жилд парк шинэчлэл хийгдээгүй.
  12. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний хүрээг тогтоож, иргэдийг жилд 2 удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, “Эрүүл хүүхэд аяныг өрнүүлэх хөрөнгийг баталж эхлүүлсэн байсан боловч зогсоосон. Малчдын явуулын амбулатори ажиллуулж эхэлсэн. Харамсалтай нь энэ хөтөлбөр зогссон
  13. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийх эхлэлийг тавьсан. Бөөр шилжүүлэн суулгах 11,8 сая төгрөгийн 80 хувийг улсын төсвөөс санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлсэн.

Өнгөрсөн дөрвөн жилд эрүүл мэндийн салбар МАХН-ын “бэлгийн” морь шиг явж ирсэн. Тиймээс энэ салбарыг дампуурлаас гаргах сайн менежер Мэргэжлийн Засгийн газарт хэрэгтэй. Тэр нь Ж.Цолмон гээд хэлчихэд буруудахгүй болов уу.

Б.БАДРАХ  


URL:

Сэтгэгдэл бичих