ЕВРОЛИГИЙН ФИНАЛЫГ ЗОДООН БОЛГОЧИХ ШАХСАН БҮСГҮЙ

87efe965-8b1a-4832-8be4-a9fe037162a5Сагсанбөмбөгийн Евролигийн финал зураг дээрх бүсгүйгээс болж зодоон болчих тун дөхжээ. Энэ бүсгүй “Сибур Холдинг”-ийн захирал Дмитрий Коновын эхнэр ажээ. Оросын ЦСКА Туркийн “Фенербахче”-тай Евролигийн финалд тоглоход Дмитрий Конов эхнэр Катарина Конксынхоо хамт ирж, хамгийн эхний эгнээнд тухалсан байна. Гэтэл тоглолтын явцад “Фенербахче”-гийн хамгаалагч Никола Калинич тэнцвэрээ алдан эхнэрт нь хүрчих дөхсөн тул Конов цааш нь түлхчихжээ. Туркийн багийнхан болон фанатууд нь үүнд ихэд бухимдсан тул тоглолтыг хэдэн минут завсарлуулахад хүргэсэн гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих