Эрэн сурвалжлагдаж байсан 78-тай америк өвгөн Тахарын ажилтны хөлийг хугалах шахжээ
Бидний эргээд ирээч хэмээн хүсэн хүлээдэг гадаадын “хөрөнгө оруулагчидтай” холбоотой хэрэг гарчээ. Техасд төрж өдгөө Монголд оршин суудаг 78 настай, “Их тохойрол” компаний захирал Үоллес Майкл Мэйс /Wallace Micheal Mays/ гэдэг ковбой өвгөн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 26-р байрны … тоотод Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байхдаа Тахарын ерөнхий газрын ахлах ажилтан С.Э-г хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байхад нь хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, баруун хөлийг хаалгаар хавчиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулжээ. Ковбой өвгөнийг ”ААТА” компани болон Дэлгэрцоо нарын хүмүүс цалин болон гэрээний үүргээ нэхэмжлэн оршин суугаа хаяг нь олдохгүй байгаа тул шүүхэд эрэн сурьалжлуулах хүсэлт гаргажээ. Шүүхийн шийдвэрийн дагуу тахарынхан ковбой өвгөнийг хайж байсан аж. Болсон явдлын тухай тэрээр “…орой 20 цаг өнгөрч байхад хаалганы хонх дуугарсан. Би очоод хаалгаа тайлтал нэг энгийн хувцастай залуу гар утсаа барьчихаад өөдөөс нэг юм хэлээд байсан. Юу хэлсэнийг нь ойлгоогүй. Тэр залуу зүүн гартаа нэг үнэмлэх шиг зүйл барьчихсан байсан. Юуны үнэмлэх гэдгийг нь ойлгоогүй. Намайг хаалгаа хаах гэтэл тэр залуу хаалганд гараа хавчуулчихаар нь хаалгаа үл ялиг нээтэл хөлөө хаалганд хавчуулсан ба аль хөлөө хаалганд хавчуулсаныг нь мэдэхгүй. Тэр залуу манай хаалгыг өшиглөөд байсан. Би хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд хамт ажилладаг Нарангэрэл рүү вайбер мэссэжээр хүмүүс ирээд хаалга нүдээд гэрт орох гэж оролдсон гэж бичиж үлдээсэн. Харин Нарангэрэл өөрийн найз Болорнаранд намайг авч яваад эгчийнд хүргэж өгөөд хоол идүүлчих гэж хэлсэн байсан… өглөө Болорнарантай уулзах гээд гэрээсээ гарахад гэрийн үүдэнд нэг эрэгтэй хүн байсан…Болорнаран надад Тахарын албанаас шүүхийн нэхэмжлэлийн дагуу хүмүүс явж байна гэж хэлсэн” гэжээ. Харин ковбой өвгөнд хөлөө хугалуулах шахсан тахарын албаны ажилтан “…Би энэ хүнийг эрэн сурвалжилж албаны орчуулагчтайгаа цуг явж хайсан ч олоогүй. Дараа нь нэгэн өмгөөлөгч надад утсаар “нөгөө хүний байгаа газрын хаягыг олчихлоо, та нар очоод баталгаажуулаад өгөөч” гэхээр нь яваад очтол өмгөөлөгч уг байрны гадаа зогсож байсан. Орчуулагч ирж амжихгүй болсон тул би өмгөөлөгчийг гадаа үлдээгээд өөрөө уг байр руу орсон. Хаалгынх нь хонхыг нь дарахад Майкл гарч ирэхээр нь би түүнтэй англиар мэндлээд өөрийн албаны үнэмлэхээ үзүүлсэн. Би англи хэл мэдэхгүй учир утсаа гаргаж ирээд орчуулагчаа түүнтэй яриулах гэтэл Майкл өөдөөс түлхээд хаалгаа хаах гэж оролдсон. Би энэ хүнийг удаан эрэн сурвалжилж байсан учир орчуулагчтайгаа утсаар яриулах гэж оролдсон. Би гэр рүү нь ороогүй байхад хаалгаа хаах гээд байсан. Хаалгыг нь хаалгахгүй гээд гараа хийтэл хавчихаар нь гараа татаад хөлөө хаалганы завсараар хийсэн. Хөлийг маань 4-5 удаа хаалгаараа хавчаад мөн хөлөөрөө дэвссэн. Барьж байсан зурагтныхаа удирдлагаа шидээд хаалгаа хаасан. Энэ хүний гаргаж байгаа үйлдлийг албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн албан хаагчийг доромжилж байна гэж үзэж гомдолтой байна” гэжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
80 khurz baigaa uvgunii gar diilehgui baigaa TAHARIIN khuuhduudiig taraah ni zuitei
Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх гэдгийн жишээ болсон зөнөг өвгөнийг нутагт нь буцаа!
Айлд зөвшөөрөлгүй орох гэсэн хохь нь нутагтаа байсан бол буудах байсан.Америкд айлд орохдоо таньж мэдэхгүй хүн прокурорын зөвшөөрөл өөр орох ёстой.Муусайн цагдаа хүчнийхэн монголчууд биднийг дээрхэлдэг шигээ санаж.Америк д төрж өсөөд тэндэх хуулиараа амьдарч сурсан хүн манай энэ дээрэнгүй занг яаж мэдэх юм.Тамирын залуу чи бас азтай Америк д байсан бол чи өдийд буудуулаад үхчихсэн бгаа