Дуучин С.Жавхлан сонгуулийн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрчээ
Дуучин С.Жавхлан ikon.mn сайтад өгсөн ярилцлагандаа: Хандивын тоглолтыг засгийн газартай хамтарч хийсэн. Тийм учраас би ганцаараа хууль зөрчөөгүй засгийн газар ч хууль зөрчсөн” гэж тайлбар хийжээ. Засгийн газар нь сонгуульд ордог хуулийн этгээд биш бөгөөд сонгуульд нам болон хувь хүмүүс үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу ордог гэдгийг мэдэхгүй явж байгаа нь хачирхалтай. Ямартай ч дуучин маань өөрийн тайлбараар сонгуулийн тухай хууль зөрчсөнөө хөдлөшгүйгээр хүлээн зөвшөөрлөө.
Мөн тэрээр “тэр өвсийг мал идсэн, идсэн хүн байвал холбогдоорой” хэмээжээ. Тэгэхээр хууль зөрчиж хийсэн тоглолтыг хүн биш мал үзсэн гэж тайлбарлаж өөрийгөө өмгөөлөх гэсэн хэрэг үү? Хандив нь хууль зөрчсөн хэрэгт хамруулахгүй юм аа гэхэд тоглолт нь сонгуулийн тухай хуулийн 70.1.4-д заасан “олон нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр УИХ суудлаасаа татагдах нь тодорхой болоод байна.
Дээрхи асуудалтай холбоотой хэрэг сонгууль болохоос өмнө буюу 2016.06.11-нд БЗД-ын цагдаагийн 2-р хэлтэст хошууч Баясгалан дээр шалгагдаж эхэлсэн бөгөөд дуучин С.Жавхлан тайлбар өгөлгүй зугтаж явсаар сонгуулийн санал хураалтыг хүргэсэн гэнэ. Одоо УИХ-ын гишүүний бүрэн эрх доор цагдааг улам хүнд байдалд оруулж байгаа бололтой.Бүхэл бүтэн Монголын Цагдаагийн байгууллага ч үхэр тэргээ унан гудмаар явж байсан түүнийг олохгүй байна гэдэг тайлбар удаа дараа хийсээр байсан гэдэг.
Сонгуулийн шинэ хуулиар цагдаа шүүхийн байгууллага хууль зөрчсөнийг баримтаар нотолвол тангараг өргөсөн ч бай бүрэн эрхээс нь татдаг болсоныг мэдээгүй өдөр хоногийг аргацааж байгаа бололтой. Хууль бол хууль, Монгол улсын хуулийн байгууллагууд хуулийг ямар ч тохиолдолд сахиулдаг зарчмаар удахгүй Дуучин С.Жавхлан маань олон жил мөрөөдөж нам эвсэл сольж байж хүрсэн зөөлөн суудлаасаа буух нь нэгэнт тодорхой болж байна.
Монгол улсын хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй байх ёстой ба үүнийг ямар ч дуучин алдартай хүн дагаж мөрдөх үүрэгтэй. Тэр тусмаа УИХ гишүүн болж хууль тогтоох төрийн дээд байгууллагад алба хашиж буй дуучин С.Жавхлан ард түмний нүдэн дээр илт хууль зөрчсөн үйлдлээ нуун дарагдуулах нь хууль бус үйлдэл.
Энэ хэрэг явдал шударгаар шийдэгдэх нь хуулийг сахин дээдлэх, тэр дундаа төр хүний ёс жудаг гээч зүйлтэй нягт холбоотой асуудал төдийгүй, цаашид зөв жишиг тогтоход маш чухал гэдгийг эрүүл ухаантай олон иргэд харж байна. Уг үйл явдалтай холбоотой мэдээ мэдээллийг бид цаг алдалгүй уншигч та бүхэндээ хүргэх болно.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Таван төгрөгний сэтгүүлчид гэж өрөвдмөөр амьтад байх юмаа?!
Тийм л сүрхий юм бол сонгуулийн үеэр мөнгө улаан цагаан тараасан нь баримтаар батлагдсан бусад эрхэм гишүүдийг бас бичээч!!!
Монгол ухаанаар бол Жавхлан хууль зөрчөөгүй байна даа. Тэр тусмаа энэ хандив тоглолт нь түүний нэр дэвшсэн Баянзүрх дүүргийн иргэдэд хамаагүй бүр ч хамааралгүй
Жавхланд итгэл хүлээлгэн сонгосон олон мянган иргэдийн эрх ашиг юу ч биш болж таарах нь
Жавхлан бууж өгч болохгүй шүү.хэзээ хууль үйлчилдэг болчихоов.