НЭМГ мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж байжээ
АТГ-аас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад албан бичиг хүргүүллээ. Тус газраас 2016 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах чиглэлээр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллажээ.
Шалгалтаар албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжид заасны дагуу мэдээллийг байршуулдаггүй, тендерийн үнэлгээний хорооны гишүүд болон холбогдох хяналт, шалгалт, гэрээ хэлэлцэх, бэлтгэх ажил хариуцсан мэргэжилтнүүд нь “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл”-ийг гаргаж хэвшээгүй, сул орон тоо гарсан ажлын байранд сонгон шалгаруулалтгүйгээр мэргэжлийн бус, ажлын туршлагагүй иргэдийг ажилд авсан зэрэг зөрчил, дутагдлууд илэрсэн байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
зайлуулаач тэгээд новшнудчыг