ХХЕГ-ын даргад хурандаа Н.Амарсайханы нэр сонсогдож эхэллээ
11 салбарын сайд томилсон МАН-ынхан энэ долоо хоногт зарим агентлагийн дарга нарыг томилохоор тохироогоо хийгээд эхэллээ гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн гарч байна.
Тухайлбал, Хил хамгаалах ерөнхий газрын даргад хошууч, генерал А.Баатарцогт, Ц.Сэргэлэн гэсэн тэтгэврийн хөгшчүүлийн нэр дуулдаж эхлэв. Гэвч гуравдагч этгээдийн нэр аль хэдийнэ тодорсон байгаа ажээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажилладаг цагдаагийн хурандаа Н.Амарсайханыг зүтгүүлэхээр болсон сурагтай. Яагаад гэвэл агентлагийг тэтгэвэрт гарсан хөгшүүл удирдаж чадахгүй гэсэн байр суурьтай байгаа бололтой. Түүний хувьд хилийн цэрэгт байлдагчаас хурандаа хүртлээ зохих шатны албан тушаалд ажиллаж байгаад 2007 оноос ҮАБЗ-ийн ажлын албанд томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нэгэн ажээ. Тус эрхэм нь Ерөнхийлөгч, УИХ-ын түвшинд улс орны аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг боловсруулах ажлын хэсэгт байнга орж ажиллаж энэ чиглэлд мэргэшсэн, аюулгүй байдлын салбарт тасралтгүй 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд салбарынхаа үйл ажиллагаа онцлогийг сайн мэддэг нэгэн гэнэ шүү.
Харин А.Баатарцогт өмнө нь Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бөгөөд С.Баярын хүн гэдгээрээ ОХУ-ын Эрхүү хотод Ерөнхий консулаар томилогдож байгаад ирсэн эрхэм. Түүнийг энэ удаа ч С.Баяр зүтгүүлж байгаа юм. Тэрбээр контарбандын хэрэгт холбогдож байсан, даргын сэнтийгээс бууж үзээгүй генерал юм байна. Ц.Сэргэлэн генералын хувьд гадаадад мөрийтэй тоглоом сайн тоглодог гэдгээрээ салбарынхандаа сайн танигджээ. ХХЕГ-ын даргаар ажиллаж цол, зэргээ хүртчихсэн өндөр настнуудыг МАН-ынхан ийнхүү зүтгүүлэх үү, эсвэл Үндэсний аюулгүй байдалд ажиллаж байгаа Н.Амарсайханыг томилох уу гэдэг нь энэ долоо хоногт тодорхой болох байх аа.
О.Сайхан
http://www.zaluu.com/read/85f7f5cc
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
чөтгөр бүү мэд