Оюу толгойн Монгол талын хувь 50-иас доошгvй болох хvртэл энэ асуудлыг тавина

УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэнтэй ярилцлаа.

-Оюу толгойн гэрээтэй холбоо­той та бvхний тавьсан шаард­ла­гыг Засгийн газар хvлээж ав­сангvй. Харин ч энэхvv тєс­лийг аль болох тvргэвчлэн хэрэг­жvvлэх талаар яригдаж эхэллээ. Єєрчлєх шаардлага тавьсан хv­ний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын 57 дугаар тогтоолын хэ­рэг­жилтийг хангах талаар нэр бvхий 20 гишvvнээс тавь­сан шаардлага бол Оюу тол­гойн тєслийг зогсоох, эсвэл удааш­руу­лах тухай биш юм. Гадны хє­рєн­гє оруулагчтай харилцан vр ашиг­тай хамтаръя, Монголын талын хувь хэмжээг оруулсан хєрєнгєє нєх­сєний дараагаас 50 хувиас доошгvй болгоё гэдэг санал юм. Энэ баялаг чинь манай газрын хєр­сєнд байгаа биз дээ. Яагаад хє­рєнгийн эзэн 50 хувиас доош ашиг хvртэх ёстой гэж. Асуудал vvнд л байна. Мєн УИХ-ын шийд­вэрээ хуулиар биелvvлэх vvрэгтэй Засгийн газар маань Монголын талын хувь хэмжээг нэмэгдvvлэх санал тавьж байхад яагаад УИХ-ын гишvvдийнхээ эсрэг гадны тал­тай хамтарсан мэдэгдэл хийв гэ­дэг сонин байна.

-Дэлхийн эдийн засаг тогтвор­гvй байгаатай холбог­дуулаад энэ гэрээг тvргэсгэх бодлого яваг­даад байна уу?
-Гадны хєрєнгє оруулагч баял­гийг чинь хурдан ухаж аваад зайлъя гэж бодох уу, хэрvvл vvс­гээд суугаад байя гэж бодох уу. Тэгэхээр логик нь ойлгомжтой бай­гаа биз.

-Оюу толгойн гэрээг єєрч­лє­хийг шаардаж эхэлсэн 20 ги­шvv­нээс нэрээ татаж эхэлсэн гэж сонсогдсон. Хэн, хэн нэрээ тат­сан юм бол?
-Єнєєдєр асуудал болоод бай­гаа УИХ-ын 57 дугаар тогтоо­лыг ги­шvvд олонхоороо баталсан. Уг тогтоолыг баталсан гишvvдэд л зур­сан шаардлага шvv дээ. Єє­рийнхєє гаргасан шийдвэрийн эс­рэг явна гэдэг улстєрч хvнд байж бо­ломгvй зан авир гэж бодогдож байна.

-Та бvхэн арай ирэх сонгуу­лийн “Пи Ар”-аа эхлvvлж бай­гаа юм биш биз дээ. Тэгж хараг­даад байна?
-УИХ-ын нэр бvхий 20 ги­шvvн ажлаа л хийж байна шvv дээ. Єєрсдийн баталж гаргасан УИХ-ын шийдвэрээ хэрэгжvvлэх ту­хай л ярьж байна. Шаардлага тавьж байгаа гишvvд олон на­мын тєлєєлєл байгаа. Нэг той­рогт нэр дэвшсэн хvмvvс ч байж бай­на. Энэ нь дан ганц улстєр биш, vндэсний эрх ашиг дээрээ нэг­дэж асуудал тавьсан гэдгийн илэр­хийлэл юм.

-Зарим нэг хvн улс хоорондын найдвартай тvншлэлийн эсрэг зvйл боллоо гэж байна. Энэ та­лаар та юу хэлэх вэ?
-Харилцан vр ашигтай байвал урт настай хамтын ажиллагаа бол­дог. Нэг оролцогч нь илт шулсан, тэр тусмаа єєрийнх нь хєрєнгєєс илvv хvртэнэ гэвэл шударга бус яв­дал болно. Гэрээ яригдаж эхэл­сэн цагаас л манай талын хувь хэмжээг 50-иас доошгvй байх ту­хай асуудал яригдсан. Баял­гийн эзний шаардлага юм даа.

-Цаашид гэрээг єєрчлєх сана­лыг авч хэлэлцэхгvй бол та бvх­ний зvгээс ямар арга хэмжээ авах вэ?
-Манай талын хувь хэмжээ 50-иас доошгvй байх баталгаа бvрд­тэл энэ асуудлыг тавина. Ард тvмний тєлєєлєлд хуулиар ол­го­сон бvхий л арга хэмжээг авч тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн шvv дээ.


URL:

Сэтгэгдэл бичих