УБТЗ: Ослын шалтгаан тодорхойгүй байна
Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Дархан өртөөний замд мод ачиж явсан вагоны зургаа нь эх биеэс салж, осолдсон тухай мэдээлэл хэвлэлээр гарсан билээ. Уг асуудлаар өнөөдөр албаны эх сурвалжууд мэдээлэл хийлээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан орлогч дарга Ч.Эрдэнэдалай, Суурь бүтэц хариуцсан замын орлогч дарга Д.Батбаатар, Тээврийн хяналтын байцаагч Т.Доржжанцан нар дараах тайлбар мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан орлогч дарга Ч.Эрдэнэдалай хэлэхдээ “Долдугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03.58 цагт Улаанбаатар төмөр замын Дархан өртөөний 14 дүгээр замд ОХУ-аас Хятад руу дамжин өнгөрөх тээврээр мод ачиж явсан 2504 дүгээр галт тэрэгний дундаас зургаан вагон гарсан.Уг осол нь эхний вагон замаас гарсны улмаас тоормозны хоолой болон вагонууд салгагдаж, уг салгагдсан вагонууд нь хойноос нь инерцээрээ түрснээс бүрэлдэхүүний дундаас гарсан. Замын удирдлага шуурхай арга хэмжээ авч газар дээр нь ажилласнаар сэргээн босох ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулж, төмөр замын тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.Тухайн үед Улаанбаатар төмөр замд байдаг хос замтай хэсэг таарсан. Тиймээс нэг замаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломж байсан. Энэ нь сэргээн босгох ажил явуулахад дөхөмтэй байсан. Үүнээс шалтгаалж хүний амь эрсэдсэн зүйлгүй. Байгаль орчинд хортой бодис асгарч тарсан зүйл байхгүй.
Ачааны төрөл нь ОХУ-аас транзитаар өнгөрч явсан мод, банз, гуалин байсан. Эдгээрийг цаг алдалгүй шилжүүлж, сэргээн босгож, үйл ажиллагаа явуулж, ачааг нь гаалийн газарт хүлээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар ажиллагаа үргэлжилж байна.Ослын шалтгааныг нарийвчлан гаргах ажлын хэсэг гарч ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тийм зүйлээс болсон гэхэд хэцүү байна. Учир нь Дархан Уул аймагт хоёр өдөр үргэлжлэн бороо орсон. Тиймээс байгалийн янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй байж болзошгүй гэж таамаглал дэвшүүлж байна. Үүнээс гадна зам, хөдлөх бүрэлдэхүүн зэргээс үүдэлтэй байна уу гэдгийг шалгаж байгаа хэмээн хэллээ.
За харин Тээврийн хяналтын байцаагч Т.Доржжанцан хэлэхдээ “Таван вагонд зүсмэл материал, 1.5 мм-ийн банз, гуалин ачсан байсан. Монголын талаас тээвэр зуучлагч компани газар дээр нь очсон. Тухайн орон нутгийн цагдаа, тагнуул, онцгой байдлын албаныхан ачаанд шалгалт хийсэн. Ачаа тээвэртэй холбоотой асуудал гараагүй. Зорчигчийн галт тэрэг, байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөө үүсээгүй” гэсэн бол Суурь бүтэц хариуцсан орлогч дарга Д.Батбаатар хэ Сэргээн босгох ажлыг 2016 оны долдугаар сарын 23-ны 10 цаг 30 минутаас долдугаар сарын 24-ны 11 цаг 40 минутын хооронд хийж дуусгасан. Зургаан вагоныг ослын газраас өргөж зайлуулсан. Замыг нь сэргээн засварлаж хөдөлгөөнийг нээсэн. Зургаан вагонд ачаатай байсан модон материалыг шилжүүлэн ачсан. Сэргээн босгох ажлын өмнө хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж хөндлөнгийн оролцоо байна уу гэдгийг үзлэг шалгалт явуулсан. Үүний дараа сэргээн богсох ажилдаа орсон.Ослын шалтгааныг тийм зүйлээс болсон гэж хэлэхэд эрт, тодорхойгүй байна. Комиссын дүгнэлт маргаашнаас гарч дуусах байх. Нөгөөдөр буюу пүрэв гаригийн өглөөний 09.00 цагаас замын даргаар удирдуулсан шуурхай баг хуралдана.” гэлээ.
http://www.shuurhai.mn/121670
URL: