Мөнгөн ус худалдан авч, Хятад руу гаргах гэж байсан хэргийг илрүүлжээ

Говьсүмбэр аймгийн харьяат “Т” гэгч нь бусадтай бүлэглэн ОХУ-аас оруулж ирсэн мөнгөн ус худалдан авч, цааш нь хятад иргэдэд худалдахаар бэлтгэж байгаа талаар ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мэдээлэл аван шалгах явцад 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Т” гэгч нь мөнгөн ус зарах гэж байгаа хүмүүстэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд уулзалт хийх үедээ иргэн “М”, “Ж”, “Г” нартай үгсэн хуйвалдаж, мөнгөн ус зарахаар ирсэн иргэн “Р”, “Г” нараас мөнгөн усыг дээрэмдэн авах гэмт хэргийг үйлдсэнийг хэргийн мөрөөр шуурхай ажиллаж илрүүлсэн байна.

a7ea87ee7ad4fd9be7f20becc5fba38b

Уг асуудалд сэжигтэн “Т”,”“М”, “Ж”, “Г” нар нь бусдыг дээрэмдсэн, “Ж”, “М”-д нар нь 40 кг мөнгөн ус /химийн хорт бодис/-ыг хууль бусаар олж авч, хадгалаж байсныг тогтоон, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих