Ухардаггvй байр суурь гээд байсан чинь яасан бэ МАНАН-гийнхаан
38:38 дээрээ л тохирчихооч- Монгол Ардын нам болон Ардчилсан нам єнєєг хvртэл Сонгуулийн хуулийг батлаж чадахгvй л байгаа. Уг нь аль эрт єєр єєрсдийн байр суурийг гаргаж нэг нэгэндээ илэрхийлсэн удаатай. Тэр vед Д.Лvндээжанцан бvлгийн даргаар ажиллаж, ажлын хэсгийг анх байгуулж байсан ч єнєєдєр тэр ажлын хэсэг таг гацаанд орчихсон vр дvн тєдийлєн харагдах зvйлгvй л байх шиг. Улмаар намын генсек Д.Лvндээжанцан даргыг турхирч суудлаас нь буулгаад орны хvнээр Є.Энхтvвшин томилогдоод бас л багагvй хугацаа єнгєрчээ. Гэсэн хэдий ч Сонгуулийн хууль гацаанд байсан хэвээр л байна.
МАН-аас байгуулагдсан ажлын хэсгээс удаа дараа сэтгvvлч нарт манайх 50:26 гэсэн можаритари давамгайлсан хувилбараасаа ухрахгvй, vvнийг баттай хэлнэ, Ардчилсан намын тогтолцоог бид дэмжихгvй… гээд ам єгєєд байсан ч єнєєдєр Ардын нам 48:28 гэсэн хувилбарыг Ардчилсан намынханд тавьсан бололтой. Гэтэл Ардчилсан намынхан уг тоог мєн л дэмжихгvй байгаа бололтой. Тэрээр єдєр бvр л энэ асуудлаар сэм сэмхэн хуралдаж, намын гишvvдийнхээ байр суурийг нэгтгэхийн тулд хоёр гурваараа хамт хэлхэлдэх болсон аж. Хэдийгээр Ардын нам байр суурьнаасаа ухарсан ч ердєє хоёрхон тооны єєрчлєлт л хийсэн гэсэн vг. Vнэндээ ийм байхад яалаа гэж Ардчилсан нам дэмжих вэ дээ.
Харин Ардчилсан намын зарим хэсэг нєхдvvд хоёр гурваараа хэлхэлдэх болсон нь 38:38 гэсэн хувилбар дээр тохироод энэ Сонгуулийн хуулийн асуудалд цэг тавихыг хvссэн юм байх. Ийм байдлыг хvсээгvй Ардчилсан намын удирдлагууд, ажлын хэсгийнхэн яасан ч энэ 38:38 гэсэн тоо байж болохгvй, яаж хийгээд л пропорциональ давамгайлсан хувилбар байх хэрэгтэй гэж намын нийт гишvvддээ ухуулж, саналыг нь нэгтгэх гэж багагvй чармайж байгаа аж. Yнэндээ ганц Ардчилсан нам ч бус Ардын намынхны дотор ч ил тодоор санаагаа хэлээгvй ч далдуурхан бас Ардчилсан намын зарим гишvvдтэй санаагаа нэгтгэж 38:38 дээр тохирох эсэх талаар яриа єрнvvлээд амжсан гэх юм. Yнэхээр тийм бол хоёр нам дундаа хийж байгаатай ялгаа байхгvй. Vvний vр дvнд нам бус гишvvд чадлаа мэдэж дуугарч байгаа гэсэн vг. Харин намын удирдлагууд ирэх сонгуулиар олонхи болохын тулд єєрийн намд ашигтай хувилбар байх хэрэгтэй гэдэг дээр хатуу байр суурь гаргаж, гишvvдээ атгах гэж хичээж байгаа нь тэр л дээ.
Амь амиа бодоорой гээд зvтгэх юм бол намын олонхи байх эсэх нь хэнд хамаатай юм гээд удирдлагуудынхаа vгнээс таг зєрєєд зvтгэчих гишvvн тєрийн ордноор цєєнгvй байгаа нь илт байна. Чухам ийм сэжvvр их байгаа тул хоёр намын удирдлагууд сандралдаж байгаа юм. Хоёрын зэрэг тоон дээр бол аль аль нь буулт хийж чадах л байх, харин хориод тооны зєрvvн дээр бол санал нэгдэх нь юу л бол. Тэгэхээр хоёр намын дотор 38:38 гэсэн хувилбарыг дэмжиж буй гишvvд саналаа нэгтгэж энэ хуулиа гацаанаас нь гаргачихвал яасан юм бэ. Хоёр намын удирдлагуудын байр суурь нэгэнтээ нэгдэхгvй нь тодорхой болсон юм хойно нvх нvхээ малтаж, мах махаа бодвол дээргvй юу.
URL: