ОХУ-ын долоон тамирчинг олимпод оролцохыг хориглов
Дэлхийн Олимпийн хороо ОХУ-ын тамирчдыг “Рио”-гийн олимпод оролцохыг зөвшөөрсөн билээ. Тамирчдыг олимпод оролцуулах эсэхийг спортын төрөл бүрээр хариуцсан салбар холбоод шийдвэрлэх юм. Холбоод тамирчдаас сэргээшийн шинжилгээ авч, эцсийн шийдвэрээ гаргана.
Олимпийн хорооны уг шийдврийг Дэлхийн сэргээшийн эсрэг байгуулага хүчтэй эсэргүүцэж буй юм. Тэгвэл “Рио”-гийн олимпийн усан сэлэлт хариуцсан салбар хороо ОХУ-ын усан сэлэлтийн долоон тамирчинг олимпод оролцохыг хоригложээ. Тус холбоо өчигдөр эцсийн шийдвэрээ танилцуулсан байна.
Шинжилгээгээр тамирчид сэргээш хэрэглэсэн нь тогтоогджээ. Одоогоор олимпод оролцох эрхгүй болсон тамирчдын нэрийг нийтэд танилцуулаагүй байна.
Б.Дэлгэрцэцэг
http://www.shuud.mn/content/read/471557.htm
URL: