СҮХБААТАР АЙМАГТ ӨРНӨЖ БУЙ УЛААН ЛУЙВАР
Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгууль маргаантай, сонгогдсон төлөөлөгчдийн хооронд бужигнаантай баяр наадмын үеэр хэл ам дагуулж байгаад нутгийн иргэд таагүй хандаж байна.
Тус аймагт УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Ч.Улаан гарсан. Харин ИТХ 33 төлөөлөгчөөс бүрддэг. Сонгуулийн дүнгээр АН 16, МАН 16 суудал авч тэнцсэн бөгөөд нэг тойргийн маргаантай асуудал хоёр шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэнээр ирэх сарын 25-нд нөхөн сонгууль явуулахаар товлогдоод буй. Тэгвэл ИТХ дахь МАН-ын 16 төлөөлөгч, шүүхийн шийдвэрээр нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан нэг хүнийг нэмж 17 болж хуралдаад тамга, тэмдэггүй хууль бус албан баланкан дээр Засаг даргад З.Энхтөр гэдэг хүнийг томилуулахаар Засгийн газар руу илгээсэн байна. Ерөнхий сайд намынхандаа итгэснийх үү, албан бичгийн хуурамч гэдгийг нягтлаагүй юу ямартай ч Засаг даргыг томилуулах, чөлөөлөх тушаал гаргаж гарын үсгээ зуржээ.
Ерөнхий сайдын батламжийг авмагц ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн нь аймгийн баяр наадмын эхний өглөө буюу өнгөрсөн баасан гаригт төрийн албан хаагчид амарч, зарим нь наадмын комиссын ажлаар явсан эзгүй хойгуур Засаг дарга Ж.Батсуурийг уулзая хэмээн дуудуулж өрөөнд нь цуглаад Ерөнхий сайдын тушаалыг уншиж, “Тамга өгөөдөх, өрөөгөө яг одоо сулла” гэхчлэн бүдүүлэг авирлаж, Нутгийн удирдлагын ордонг бужигнуулж эхэлжээ. Ж.Батсуурь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хууль бус болж, хууль зөрчин албан бичиг явуулсан ч нэгэнт Ерөнхий сайд тушаал гаргасан бол хүндэтгэлтэй хандаж, хүлээн авч байна. Баяр наадам, амралтын өдөр тохиож Тамгын газрын дарга, ажилтнууд наадмын комиссын ажилд, зарим нь амралтын байдалтай тараад явсан хойгуур тушаалыг гэнэт хүлээж авлаа. Иймд тушаалыг хүлээж авснаа мэдэгдэе. Тамгыг даваа гаригт аймгийн нутгийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд найман жил хамт ажилласан хамт олныхоо өмнө гардуулж өгье. Ажлаа хүлээлгэж өгсний дараа хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах болно гэжээ. Ингээд өрөөгөө суллаж, машины хамт хүлээлгэж өгсөн хэдий ч Засаг дарга болохоор улайрсан аймгийн Ардын намын хорооны дарга З.Энхтөр, МАН-ын ИТХ-ын төлөөлөгчид зориуд бужигнаан үүсгэж, иргэдээ үл хүндэлж, баяр наадмыг ч үл тоон хэл ам хийж, хэрүүл шуугиан үүсгээд зогсохгүй аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргалын өрөөний хаалгыг эвдэх зэргээр авирлажээ. Сүхбаатар аймгийн нутгийн удирдлагын төвшинд ийм улаан луйвар өрнөж байна.
Дээр нь Сүхбаатар аймгийн ИТХ дахь МАН-ынхан ийнхүү иргэд, сонгогчиддоо хүндэтгэлгүй хандаж, баяр наадмыг ч тоолгүй бүдүүлэг авирлаж Нутгийн удирдлагын ордонд бужигнаан үүсгэж байхдаа байн байн орж гарч, “Бидэнд хууль хамаагүй ээ” хэмээн дураар авирлаж, “Улаан сайд хаана явна” хэмээн бие биеэсээ асууж, мөн гар утсаараа ярьж “Одоо яах вэ” гэхчлэн хэн нэгнээс заавар зөвлөгөө авч байсан нь телевизийн бичлэгт үлдсэн байна. Тэгэхээр тэднийг “Утсан хүүхэлдэй” мэт дээрээс удирдаж, увиагүй байдалд далдаас турхирч байсан нууц ноёнтон хэн бэ гэсэн асуулт гарна. Энэ байдалд сүхбаатарчууд таагүй хандаж байгаагаа эхнээсээ хэлж эхлээд байна. Тал нутгийнхан тайвуу уужуу зантай, алсуур ухаантай ард түмэн болохоор “Баярын дараа авч өгөлцөж бололгүй л яахав. Яасан улайрчихсан, улаан цагаандаа гарчихсан юм бэ. Хүмүүс амарсан, баяр наадамд анхаарсан үеэр хулгайч нохой шиг далдуур тамга тэмдэг нэхэж түйвээж явдаг нь ямар учиртай вэ” хэмээн гайхаж сууна.
Нөгөөтэйгүүр, Засаг даргын суудалд луйвар булхайн замаар суусан Занын Энхтөрийн хувьд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул. Төрд ажиллаж байгаагүй, Улаанбаатар хотод хувийн бизнес эрхэлж, Сүхбаатар аймгийн бөхчүүдийн “Жавхлант шарга” дэвжээний тэргүүнээр ажиллаж байсан. Сонгуулийн өмнөхөн улс төрд орж, Сүхбаатар аймгийн МАН-ын даргаар ажиллах болсон нэгэн. Түүний хувьд Засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тухай хуульд Засаг дарга нь төрд гурваас доошгүй жил ажилласан байх гэсэн шалгуурыг хангаж чадахгүй. Өнөөдөр төрд ажиллаж байгаагүй хүнийг сайдад томилж болохгүйг МАН-ынхан дотроосоо шүүмжилж байгаа бол орон нутгийн удирдлагад ийм хүнийг томилох нь хөдөөгийн ард түмэн рүү нулимж байгаатай адил юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
АН 2012 онд яг ингэж блаа. Эрдэнэцагаан сумын иргндийэ санал 14, 13 байхад луйвардаж хүчээр булаан авч 4 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бидэнд хамаагүй гэсээр хууль бус засаглалтай 4 жил болж бна үүнийг зохион байгуулж зааварласан хүмүүснь Батсуурь Хосбаяр Мөнхжаргал нар.өөрсөн шигээ санаж бусдыг хардаж .1 санал ч гэсэн луйвардах гэж ард иргэдийн нэрийг барьж тархи угаах ажлаа хийгээд шүүхдэж байна гэсээр хугацаа авч энэ хоорондоо хор найруулах ажлаа явуулдаг сонин гарууд Эрдэнэцагаанчуудыг талцуулж .2 хуваасан одоо аймгийг талцуулж бна даа Гэхдээ аймаг орон нутагтаа хийсэн ажлыг нь үгүйсгээгүй шүү зөвөөр ойлгоорой ажилсаг залуус
Албан ёсны тамга нь байхад шинээр хийлгэсэн, удирдлагын ордны хаалга үүдийг эвдлээ гэх шиг. Нутгийн дүү нар минь юу л болоод байна даа. Нэг ч гэсэн хүн ажилгүй болвол ар талд нь хэдэн ч хүний амьдралд нөлөөлж болно шүү. Дарьганга сумын сонгогчдын санал шийднэ шүү дээ
За танай сайт захиалгаар худал мэдээлэл тавихаа болилдоо. Би Сүхбаатар аймгийн иргэн байна. Энд шал өөр байгаа шүү. Харин Ардчилсан намыхан л ард иргэдийн сонголтыг хүндлэхгүй заваарч байгаа шүү
Ер нь бол угтаа Батсуурь л хэвлэл мэдээллээр сенсаци дэгдээгээд байгаа болохоос биш нутгийнхан сонголтондоо сэтгэл хангалуун байгаа.
яагаа худлаа мэдээлэл тавиад бна энд бичсэнээс тэс өөр бгаа шүү
Улаан сайд хуучин намдаа орсон шиг хуучин эхнэр дээрээ дахин гэрлэхээр очиж шүү Туйлбаргүй хүн гэдгээ ч …
Хязгаар нутгийн хог новшиндоо дарагдан хөглөрсөг Сүхбаатар аймгийн УИХ-д сонгогдсон Улаан 20 жилд өөрчлөөгүйг Батсуурт эхний 2 жилдээ амжиж өөрчилсөн юм шүү Сүхбаатарчууд энэ гавъяатай хүүгээ явуулвал үйл лайгаа эдлэж МАН-ынхны гэдсийг цайлгаж өврийг түнтийлгэхээс хэтрэхгүйг манай Сүхбаатарчууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа Алтан овоо минь МАН-ын тийрэнгүүдээс салгаж ивээлдээ бахнтааж хайрла
Шал худлаа мэдээлэл тавих юмаа. УЧрыг олж луйвар гэж нэрлэх хэрэгтэй биз дээ.яг үнэнэдээ сонгуулийн дүн ман 17, ан 16 байсныг батсуурь өөрийнхөө ойрын хамаатан шүүгчээр (тэр одоо тэтгэвэртээ сууж байгаа) ямар ч гэмгүй хүнийг гэрчийн амн мэдшүлгээр хүний сонгогдох эрхэнд хууль зөрчиж халдаж, сандал ширээтэйгэж зууралдаж байгаа. Яах гэж зууралдаад байна вэ? Нэгэнтээ батсуурийн өөрийнх нь хийсэн сонголт. Би 8жил ажилласан одоо одоо здаргаар ажлахгүй уихд дэвшинэ гээд явсан даанч болсонгүй их санасан газар ес хонохоор гдг шиг лам буцахдаа здаргын ажлыг өөрт нь өв уламжлад өгцөн юм шиг загнаж байгаа одоо бол энгийн …дугаар хорооны иргэн болсон энэ өөрт нь таалагдсагү ээ. ЭНЭ бодот байдал.
Эр хун авсан шигээ егч чаддаг байх хэрэгтэй дахин сонгууль болно л гэх юм Дарьгангачууд сонголтоо хийсэн шуу дээ ахиад МАН гарч ирнэ. Худлаа битгий шалчигна Батсуураа
Сүхбаатар
Сүхбаатар аймгийн засаг даргын суудлыг хууль бусаар авсан з.энхтөр Монгол улсын маш олон хуулийг зөрчиж засаг дарга болсон. МАН-н хууль бус томилгоо Сүхбаатар аймгийг хөгжил дэвшлээс ухраасан үйлдэл болсон
Сүхбаатар аймагт Жамбын Батсуурь шиг удирдагч агаар ус шиг хэрэгтэй! Сүхбаатар аймгийн түүхэнд байгаагүй засаг дарга байсан надтай маргах хүн байхгүй байх
Дарьгангчуудын сонголтыг юман чинээнд бодсонгvйдээ.
Ард тvмний сонголтыг vгvйсгэж болохгvйшдээ болимоор юм
Дарьгангчуудын сонголтыг юман чинээнд бодсонгvйдээ.
Ард тvмний сонголтыг vгvйсгэж болохгvйшдээ болимоор юм
Батсуурь одоо боль боль. Чамайг аймгийн төвөөс бусад газар яг үнэндээ үнэлдэггүй юм. Олон хүнийг дорд үзэж доромжилсны чинь хариу