Ангела Меркель манай улсад хүрэлцэн ирээд байна
ХБНГУ-ын канцлер хатагтай Ангела Меркель манай улсад өчигдөр 22:30 цагт хүрэлцэн ирээд байна. Энэ удаагийн айлчлал Германы канцлер Монголд айлчлал хийж буй анхны тохиолдол гэдгээрээ онцлогтой.
Хатагтай Ангела Меркелийг албан ёсоор угтах ёслол одоо Д.Сүхбаатарын талбайд болох юм. Үүний дараагаар тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж, Ерөнхий сайд С.Батболдтой албан ёсны хэлэлцээ хийж хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх юм.
Хүндэт зочин ирж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах болоод байгаа талаар бид мэдээлсэн. Хатагтай Ангела Меркель Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэх юм.
Мөн тэрбээр өнөөдөр Монгол улс дахь өөрийн элчин сайдын яаман дээр очих зэрэг хөтөлбөртэй. Тэрбээр өнөөдөр 15:20 цагт Чингис хаан нисэх онгоцны буудлаас дараагийн айлчлал хийх орон руугаа мордох юм.
Ч.Туяа
URL: