Арвайхээр-Хужирт чиглэлийн зам эвдэрчээ
Өвөрхангай аймгийн нийт нутгаар энэ сарын 13-15- нд үргэлжлэн орсон аадар борооны улмаас улсын чанартай Арвайхээр-Хужирт чиглэлийн сайжруулсан шороон зам сэтэрч, замын хөдөлгөөний аюултай нөхцөл байдал үүсээд байна.
Энэ талаар ЗТЯ-ны мэргэжилтэн А.Гантулгаас тодруулахад “Зам засах төсөв мөнгө байхгүй учир одоогоор анхааруулах тэмдэг хоёр талд нь тавьсан байгаа. Даваа гарагаас зам засах төсөв яригдах байх” гэв.
Мөстийн гүүрнээс цааш 100 метр газар үерт автаж замын далан урссан байдалтай байгаа аж. Тиймээс зам дээр осол аваар гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус чиглэлийг зорих жолооч, тээвэрчид замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолон хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан анхааруулж байна.
Засгийн газрын мэдээ
URL: