САЛБАРАА МЭДДЭГ САЙД Л ХЭРЭГТЭЙ
УИХ-ын ээлжит сонгуульд Монголын улстөрийн ууган хүчин Монгол Ардын Нам үнэмлэхүй олонхи болж ялалт байгуулсан. Энэхүү ялалтын гол шалтгаан нь МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан “Мэргэжлийн Засгийн газар” байгуулна гэсэн заалт байсныг улстөрчид хийгээд иргэд онцолж буй. Юутай ч яам, агентлагийн тоог цөөлсөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11 сайдаа томилсон бол өнөөдрийн байдлаар дөрвөн яам эзэнгүй үлдээд байна. Эл дөрвөн сайдад МАН-аас салбараа мэддэг, мэдлэг чадвартай, туршлагатай хүмүүсийг томилох байх хэмээн олон нийт ажиглаж сууна. Жишээ нь, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар өмнө нь дөрвөн жил тухайн яамны дэд сайдаар ажилласан Ж.Сауле яригдаж байна. Нэр цэвэр, салбараа мэддэг, дадлага туршлагатай түүнийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд болоход гайхах хүн гарахгүй. МАН-ын Мэргэжлийн Засгийн газарт байх ёстой хүмүүсийн нэг нь Ж.Сауле. Түүнийг ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, компаниудын бүлэглэлд автдаггүй хүн гэж улстөрийн хүрээнийхэн онцлох юм билээ. Салбараа мэддэг сайд л өнөөгийн салбар бүрт тулгамдсан хүнд нөхцөл байдлаас тухайн салбарыг гаргаж чадна. Юутай ч МАН Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Ж.Саулег томилвол нүдээ олсон томилгоо болно гэж олон нийт хүлээж байна.
С.БУЯН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
дэмжиж байна урд нь сайд хийж байсан сайн байсан
Demjij bna , mergejil bolovsroltoi humuusiig devshuulen taviarai