МЭРГЭЖЛИЙН Засгийн газар ЛХАГВА гарагт хуралдаж байхаар болжээ

1625

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн Лхагва гарагт хуралдана.

Монгол Улсын Засгийн газрын хуулиар  Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг.  Уг  хуулийг дагаж гаргасан

Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан  долоо хоногийн Лхагва гарагт болно” гэж заасан байдаг юм.

Хууль, тогтоолын дагуу Мэргэжлийн Засгийн газрын хуралдааныг 2016 оны долдугаар сарын 25-наас эхлэн долоо хоног бүрийн Лхагва гарагт хуралдаж байхаар шийдвэрлэлээ.

Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар Бямба гарагт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Даваа гарагт хуралддаг байсан юм.

Долоодугаар сарын 22-23-нд шилжих шөнө УИХ-аар 11 сайдыг томилж Мэргэжлийн Засгийн газар бүрдсэн билээ.

Мэргэжлийн Засгийн газрын бүрэлдэхүүн:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
  2. Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх
  3. Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат
  4. Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт
  5. Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат
  6. Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж
  7. Засгийн газрын гишүүн-Сангийн сайд Б.Чойжилсүрэн
  8. Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
  9. Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаяр
  10. Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь
  11. Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
  12. Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил                                                                                                                                Эх сурвалжийн линк: http://www.ikon.mn/n/sk6

URL:

Сэтгэгдэл бичих