Б.Чойжилсүрэн шатаж үхсэн жолооч нараа харж үзээч

Энэ зун Таван толгойн замыг хааж нэг хэсэгтэй 170 машин явуулж хоногийн хоолоо залгаж байдаг Чойжоо гишүүн хоосон хонох дөхөж байтал аз алган дээр нь буусан уу газраас ургасан нь уу юутай ч их удалгүй буцаагаад нээсэн билээ.


Нээгээд л маргааш нь гурван машин “гамбир” болтлоо мөргөлдөж улмаар шатсан билээ. Мэдээж 100 тоннын даацтай дүүрэн ган хайлуулдаг нүүрс бүхий машинууд шатна гэхээр тэнд хүн битгий хэл чөтгөр ч тогтмооргүй байсан нь мэдээж. Нүдээр харсан гэрчүүд энэ яваа насандаа ийм аймаар юм үзээгүй хэмээн дотроо залбирцгааж байсан гэдэг. Гэтэл цурам хийлгүй зүтгэж яваад алтан амиа алдсан жолооч нар нь УИХ-ын эрхэм гишүүний 100% эзэмшдэг “ХУРД” компанийн 76-45 УНЖ, 76-37 УНЖ дугаартай машинууд байсан бөгөөд Монгол БНХАУ – ын хилийн ойролцоо аймшигт осол болсон билээ.

Гэтэл улсын тэргүүн баяны нэг эрхэм гишүүн маань өөрийн хоёр жолоочийн ар гэрийг төдийлөн харж үзэхгүй байгаад сэтгэл дундуур байдаг байна. Саяхан Монгол улсын ерөнхийлөгчийн жолоочоор ажиллаж байгаад хамт осолдон амь насаа алдсан жолоочийнхоо гэр бүлийг Ц.Элбэгдорж харж үзэн Солонгосын нисэхийн сургуульд хүүг нь оруулж өгсөн хэмээн сайхан PR хийн хүний үхлээр шоудсан шиг цээжээ дэлдээд байхгүй ч гэсэн үхэл хагацал үзсэн хүмүүсийг төрийн зүтгэлтэн царайлж байгаад ядаж нэрээ бодоод томхон харж үзмээр байгааг уламжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих