Лос Анжелест онц байдал зарлав

55

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын зүүн хэсэгт түймэр гарч, онц байдал зарлахад хүрсэн талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түймрийн улмаас 18 орон сууц шатаж, олон хүн орон гэргүй болсон байна. Онцгой байдлын аврагчид 1500 орчим өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. 10 гаруй автомашин шатаж, дэлбэрэлт болжээ. Уг түймрээр 20 га газар сүйдээд байна.

Лос Анжелес хотын Гамшгаас хамгаалах төвийн дарга Жон Трифф “Түймрийн улмаас хүний амь нас эрсдээгүй байна” гэж мэдэгдсэн байна. Түймрийн үеэр хүчтэй хуй салхи дэгдсэний улмаас Лос Анжелес хотын зарим бүсэд үзэгдэх орчин хязгаарлагджээ.

Өнөөдрөөс эхлэн галт тэрэг, метроны үйл ажиллагааг зогсоосон байна. Өнгөрсөн онд дэгдсэн түймрийн улмаас 10 мянган өрх орон гэргүй болжээ.

Б.Дэлгэрцэцэг zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих