КРООСЫН ЦАЛИН “СИТИ”-ГИЙН УДИРДЛАГЫГ АЛМАЙРУУЛЖЭЭ
Английн “Манчестер Сити” герман хагас хамгаалагч Тони Кроосыг “Реал Мадрид”-аас авахыг санаархсан ч хөлбөмбөгчийн цалингийн хэмжээг дуулаад алмайрсан гэнэ. “Этихад”-ын баг Яя Турег хамгийн сайн залгамжлах хүн бол Тони Кроос хэмээн үзэж, авахаар сонирхжээ. Тэд долоо хоногийн 160 мянган паундын цалин санал болгохоор зэхээд байсан гэнэ. Гэтэл Тони Кроос “Реал Мадрид”-д долоо хоногийн 240 мянган паундын цалинтайгаа дуулаад алмайрсан ажээ. Тиймээс энэ бодлоо түр хойшлуулжээ. Заавал Кроосыг авна гэвэл эхлээд Яя Турег зараад, түүний оронд Тони Кроосыг авах нь зөв гэж тооцож буйгэнэ. Яя Туре долоо хоногийн 230 мянган паундын цалинтай юм.
Р.Гэгээ
URL: