Үерт автан шаварт суусан 23 хүнийг аварчээ

2

Энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд нийт нутгаар бороо орж, салхины хурд ширүүсэх бөгөөд үер усны аюулаас сэрэмжилэхийг албаныхан сануулж байгаа билээ. Тэгвэл орон нутагт шаварт суух, үерийн усанд боогдох дуудлага тасрахгүй байна.

Тодруулбал өчигдөр /2016.07.22/ Өмнөговь аймаг Даланзадгад сумаас 25 км-т Ханхонгор сумын нутаг дэвсгэрт морь барьдаг товог гэдэг газар жалганд уруйн үерт автан шаварт суусан зургаан автомашин байна гэсэн дуудлагыг хүлээн авч, 16 том, долоон бага насны хүүхдийн амь насыг аварсан талаар Өмнөговь аймаг Онцгой байдлын газраас мэдээлжээ.

3


URL:

Сэтгэгдэл бичих