Алтайн ятгыг ӨМӨЗО-ны морин хуурын музейд заллаа

28

Гурван мянганы хагаст, хөх түрэгийн тэртээд, Алтайн хөх өвгөдийн дуу хуурыг Өмнөхийн хормойд өлгийдсөн эртний нүүдэлчдийн үл давтагдах нэн ховор олдворыг сэргээн судлаж дахин эгшиглүүлэх боломж олдлоо. Өрөөлийн дэмээр өрлөг нь болж өндийсэн Өмнөхийн агуйн эзэн Чүрээ баатрын нуман ятгыг “Алтай ятга” хэмээн нэрийддэг билээ.

Алтай ятга, Аху ятга, Тойром бүжиг гэсэн энэхүү гайхалтай гурван урлагийг улс орон нь тоодоггүй хэрнээ ард түмэн нь дэмждэг, мэргэжил нэгт нөхдүүд нь ойшоодоггүй хэрнээ эрдэмтэн мэргэд нь үнэлдэг энэ цагийн хамгийн эрхэм, ирэх зууны түүчээ нь болох энэ гурван соёлоороо бид хаа ч бахархах ёстой. Алтай ятга дахин сэргээгдсэнээр 4 улсын ерөнхийлөгчийн гарын бэлэг болсоноос гадна Саха, Буриад, Турк, Герман, Франц зэрэг улсуудад танилцуулагдаж Халимаг улсын үндэсний түүхийн музейд тавигдсан юм.

Харин 2016 оны 7 сарын 16-д ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотын морин хуурын музейд Алтай ятгыг албан ёсоор заллаа. Хөх хотын Урлагийн Их Сургуулийн оюутнуудад зориулж тайлбарт тоглолтыг мөн энэ үеэр тоголсон юм. Ийнхүү нүүдэлчин ардаас уламжлагдаж ирсэн “Алтайн ятга” улс үндэстэн бүрт өөрийн яруу тансаг аялгуугаараа бишрэн хүндлэгдэж Монгол түмнийхээ бахархал нь болсоор байна.

29

30

31

32

33

www.Urlag.mn


URL:

Сэтгэгдэл бичих