Тойм: Засгийн газрын 11 сайдыг томилж, шинэ сайд нар ажлаа хүлээн авлаа

2МАН-ын мэргэжлийн Засгийн газар өнөөдрөөс ажилдаа орж байна. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын шинэ сайд нараа тодруулсан. Харин АТГ-аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Барилга, хот байгуулалтын сайд Г. Өнөрболор, Эрчим хүчний сайд Д.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдаар тодруулсан Ж.Цолмон нарыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, нэрийг нь эргүүлэн татжээ.

Харин үлдсэн сайд нарыг өчигдөр шөнө дундаас эхлэн шинэ сайд нарыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан юм.

У.Хүрэлсүх Шадар сайд

Ж.Мөнхбат Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын даргаар

Гадаад харилцааны сайдад Ц.Мөнх-Оргил

Зам тээврийн сайдад Д.Ганбат

Сангийн сайдад Б.Чойжилсүрэн

Хууль зүй дотоод хэргийн сайдад С.Бямбацогт

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ж.Батсуурь

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад Ц.Дашдорж

Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ

Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаяр нар томилогдож, өнөөдөр өглөө ажлаа хүлээн авлаа.

12

Ж.Эрдэнэбатын засгийн газрын 11 сайд  томилогдлоо

УИХ-ын чуулган өнгөрсөн шөнө шөнөжин хуралдаж шинэ засгийн газрын сайд нарыг баталлаа. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэр бүхий 11 гишүүнийг сайдаар томилуулах хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлснийг ийн баталсан юм.

Тодруулбал, Монголын Улсын засгийн газрын шишүүн, Шадар сайдаар У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбатыг, Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнийг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг, Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргилыг, Сангийн сайдаар Б.Чойжилсүрэнг, Хуульзүй, дотоод хэргийн сайдаар С.Бямбацогтыг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурийг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаярыг, Зам тээврийн хөгжлийн сайдаар Д.Ганбатыг, Ц.Дашдоржийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар тус тус томиллоо.

Шинэ Засгийн газрын сайд нарыг баталсан учраас Шийдлийн Засгийн газрын сайд нарыг чөлөөлснөөр чуулган өндөрлөлөө.

Сайдад нэр дэвшигчдээс дөрвийг нь эргүүлэн татлаа

УИХ дахь МАН-ын бүлэг анх Засгийн газарт сайдаар томилуулахаар 15 сайдын нэр дэвшүүлсэн ч энэ сарын 21-нд буюу өчигдөр дөрвийг нь эргүүлэн татахаар болсноо мэдэгдсэн. Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд Д.Өнөрболор нарын нэрийг татсан юм.

Энэхүү шийдвэрийг гаргахдаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын дарга  М.Энхболд нар нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн санаа бодол, хамгийн гол нь нэр дэвшигчдэд холбогдох ашиг сонирхлын зөрчил илт харагдаж буйг анхаарч үзсэн аж. Цаашид ч олон нийтийн санаа бодол, нийгмийн уур амьсгал, сонгогчдын үзэл бодлыг онцлон анхаарч ажиллах болно гэдгээ энэ шийдвэрээрээ харуулсан юм.

Ерөнхий сайдын энэ шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, намын нийт гишүүд дэмжигчид талархан хүлээн авсан.

Хууль зүй дотоод хэргийн сайдад С.Бямбацогт

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ж.Батсуурь

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад Ц.Дашдорж

Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ

Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаяр нар томилогдож, өнөөдөр өглөө ажлаа хүлээн авлаа.

 


URL:

Сэтгэгдэл бичих