Их тэнгэрийн амны ойролцоо буун дуу 10 гаруй удаа гарчээ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, иргэдийг цочроосон хэрэг гарчээ. Тодруулбал, тус өдрийн оройн 23.00 цагийн орчимд Их тэнгэрийн амны ойролцоо буун дуу 10 гаруй удаа гарсан аж.
Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж буй бөгөөд хэргийн сэжигтэнийг эрэн сурвалжилсан хэвээр байна. Буун дуу гарсны дараа цаг орчмын дараа цагдаагийн алба хаагчид ирэхэд тэрбээр хэргийн газраас зугтаасан ажээ.
Отгонмягмар http://mminfo.mn/news/view/1540
URL: