Далд уурхайн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх компани тодорлоо

1572
“Оюу толгой” компани “Тийсс”, “Хишиг арвин”-ы хамтарсан компанитай гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээг байгууллаа. Энэ нь бүтээн байгуулалтыг ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлэхэд чухал алхам болж байна. Гүний уурхайн налуу ам, үйлчилгээний портал барих энэхүү гэрээг “Тийсс” болон “Хишиг Арвин”-ны хамтарсан компанитай байгуулсан.
“Хишиг Арвин” нь барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын компани юм байна.  Үйлчилгээний порталыг барихад ойролцоогоор 240,000м3 газар шорооны ажил хийгдэнэ. Ингэснээр гүний уурхайгаас гадаргад гарах тусгай ам бий болгож, налуу нэвтрэлтийг хийх нөхцлийг бүрдүүлнэ. Налуу амын барилгын ажлын хүрээнд тус бүр нь ойролцоогоор 5.5 метр өргөн, 6 метр өндөр, 6.5 километр урттай, зэрэгцээ орших хоёр хонгилыг барьж байгуулна.
Нэг хонгил нь уурхайчид болон машин техник хэрэгсэл зорчих зориулалттай байх бол нөгөөх хонгилд нь хүдэр болон хаягдал чулууг газрын гүнээс гадарга руу тээвэрлэх туузан дамжуулгын систем хийгдэнэ. Гүний уурхайн энэ бүтээн байгуулалтад нийт 35,000м3 газар шорооны ажил, малтлагыг гүйцэтгэнэ.“Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс “Энэхүү гэрээ нь гүний уурхайн төсөлд чухал ач холбогдолтой юм байна.
Засгийн газрын мэдээ сонин

URL:

Сэтгэгдэл бичих