ТТХГ-ын дарга Б.Батсайханы мөнгө идсэн баримт нь байхад АТГ хэргийг яагаад шийдэхгүй байна вэ?

1571

Манай сайт 2016.03.07-ны өдөр ТТХГ-ын дарга Б.Батсайханы мөнгө идсэн баримт нийтлэлийг баримтын хамт дэлгэн тавьсан. Тухайн үед ТТХГ-ын дарга, Хурандаа Б.Батсайханд эрүүгийн хэрэг үүсгээд байсан бөгөөд хэргийг одоо хүртэл шалгаж дуусаагүй байна. Тодруулбал, Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Их тэнгэрийн аманд хаяа нийлэн амьдардаг. Оршин суугч нь солигдох бүрт урсгал засвар ордог бичигдээгүй хуультай. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоход урсгал засвар хийхээр болсон байна. Урсгал зардлын өртөг нь 20 гаруй сая төгрөг болсон бөгөөд уг ажлыг хийлгэх гэрээг 2015 оны 05-р сард “Зиг Заг” ХХК гүйцэтгэнэ гэж Б.Батсайхан ТТХГ-ыг төлөөлөн хийсэн байна.

 1569

Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Батсайхан энэхүү гэрээг хийхдээ “Их тэнгэр цогцолбор”-ын дарга хошууч Ц.Оргодлын гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурсан байдаг. Үүгээр ч зогсохгүй Төрийн тусгай хамгаалалттай газрыг төлөөлсөн этгээдийн тамгыг дараагүй байдаг. Өөрөөр хэлбэл хуурамч гэрээ байгуулан “Зиг Заг” ХХК-ийн дансанд 21 653 664 төгрөгийг шилжүүлжээ.

Мөн “Зиг Заг” ХХК огт засвар хийгээгүй бөгөөд ажил хийсэн мэтээр мөнгө авсан нь дараах баримтаар нотлогддог.

1570

Гүйцэтгээгүй ажлын хөлс болох 21 653 664 төгрөг “Зиг Заг” ХХК-ийн дансанд орсны дараагаар ТТХГ-ын дарга Б.Батсайхан 18 000 0000 гаруй төгрөгийг тухайн компаниас бэлнээр гаргуулан авсан байдаг.

Өдгөө энэ хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Тодруулбал, бусдын гарын үсгийн дуурайлгасан, мөнгө идсэн энэ хэргийг анх Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаад прокурорын газраас харьяаллыг АТГ хэмээн үзсэн тул хэргийг АТГ-т шилжүүлжээ.

АТГ-аас энэ хэргийг бүтэн гурван сар шалгаж байгаа ч ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна. Баримт нь байгаа хэрэгт ингэж удааширч байгаа нь ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байна.

ТТХГ-ын дарга Б.Батсайхан гэж хэн бэ?

Хурандаа Б.Батсайхан Монголын төрд насаараа зүтгэж байгаа. Ажиллаж байх хугацаандаа цөөнгүй асуудал гаргаж, сануулга авч, ажлаас халагдах дээрээ тулж байсан. Гэсэн ч ажлаа хийсээр ТТХГ-аас тэтгэвэрт гарсан. Улмаар АТГ-ын Аюулгүй байдлын албанд жил гаран ажиллаж байсан. Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын дарга болоход ТТХГ-ын даргаар ажиллаж эхэлсэн. Эргэж ирээд ийнхүү мөнгө идсэн хэргээр АТГ-т шалгагдсаар…

А.Баярмаа Эх сурвалж: Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих