“Арай ч дээ” гэмээр томилгоонууд ар араасаа цуварсаар…

28/Ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсийг  МАН төрийн өндөр албан тушаалд томилох уу/

Монгол улсыг Ардын хувьсгалаас хойш 90 гаруй жил удирдаж ирсэн МАН-д алдаа оноо аль аль нь бий. Гэсэн ч энэ удаагийн  сонгуулиар иргэд сонгогчдын олонх нь МАН-д итгэл үзүүлсний үр дүнд  МАН УИХ-ын 76 суудлаас 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Сонгуульд ялалт байгуулж олонх болсон нам Засгаа байгуулж ажилладаг хуультай. Хүссэн хүсээгүйй МАН засаг байгуулж, улс орны хөгжлийн төлөө бодлогын ажлаа хийж хэрэгжүүлэх нь тодорхой.  Харин тэд  өөрийн болон бусдын засаглалын үед   гаргасан алдааг  аль болох давтахгүй байх  нь чухал юм.

Өчигдөрөөс сайдууд томилогдож эхэллээ. Сайдууд дунд “Тоон дотор үсэг цохиж явна” гэдэг  шиг салбарын байтугай ерөнхий мэдлэг дулимаг нөхдүүдийн нэрс явж байгаа нь харамсалтай.

Сайд нарын асуудал  бүр дүүрчээ гэж бодоход улс орныг хөгжүүлэхэд  гол хөшүүрэг болдог эдийн засгийн салбарын бодлогыг тодорхойлоход   мэргэжил, мэдлэг, ур чадвараараа тэнцэхүйц хүмүүсийг томилох нь чухал байгаа юм. МАН-ын зүгээс  Монгол банкны Ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилсон. Магадгүй энэ томилгоо эдийн засгийн хүндрэлтэй, төгрөгийн ханшийн уналттай энэ цаг үед  харьцангуй  нүдээ олсон сайн томилгоонуудын нэг байж мэднэ гэж ажиглагчид дүгнэж байна. Гэтэл Монгол банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Данзанбалжирын Энхжаргал гэх эмэгтэйг томилох тухай асуудлыг МАН дотор ярьж байгаа сурагтай. Түүгээр зогсохгүй Д.Энхжаргалыг Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр биш юмаа гэхэд  гэхэд Сангийн дэд сайдаар томилох тухай асуудал яригдаж байгаа гэнэ. МАН Д.Энхжаргал гэдэг энэ эмэгтэйд ямар өртэй болохоороо түүнийг ийнхүү төрийн өндөр албан тушаалд томилно вэ?

Д.Энхжаргал нь банкны салбарт ажиллаж байхдаа ашиг сонирхолын зөрчил гаргасан гэж хэл аманд орооцолдож байсан, түүний төрсөн ах Д.Энхтайван нь Трансбанк гэх үйл ажиллагаа нь явагддаггүй банкыг ажиллуулдаг, Банкны салбарт ажиллаж байхдаа энэ салбарыг хөгжүүлэхээс илүүтэй төрсөн ахынхаа банкыг “дэмжсэн” гэх ярианд өртөж байсан  нэгэн юм.

Энэ бүсгүйд МАН хангалттай “хайр ивээл”-ээ хүртээсэн байдаг.  МАН засаг барьж байх  үед  тэрбээр Монгол банкны дэд Ерөнхийлөгч, Монгол банкны хяналт шалгалтын газрын дарга, Монгол банкны Лондон дахь суурин төлөөлөгч гэх зэрэг ажлуудыг хашиж байсан. Д.Энхжаргал банкны талаар өндөр мэдлэгтэй гэдэг ч үнэн хэрэгтээ төрсөн ахынхаа банкны “дампуурал”-ыг өөрийн гараараа хөтлөсөн гэдэг.

МАН сонгуульд ялсандаа эрдэж энэ мэтийн “арай ч дээ” гэж хэлэхэд ч багадмаар томилгоонуудыг хийх юм бол эдийн засгийг сайжруулах биш бүр элгээр нь хэвтүүлж, төрийн хөрөнгө төсөв хэдхэн хүний халаасыг түнтийлгэж мэдэхээр байна. Дээр нь 2012 оны сонгуульд МАН ялагдаж цөөнх болсон хүнд үед намаасаа бараг л зугтаж явсан ийм хүмүүсийг 2016 онд МАН сонгуульд ялалт байгуулсны дараа тэднийг дэмжиж, сайд, дарга болгох нь байж болох зөв үйлдэл үү? Зүй нь бол Д.Энхжаргал нарын  ийм хүмүүсийн МАН-ын зүгээс  албан тушаалд томилох биш харин  хариуцлага тооцож баймаарсан.

Уг нь МАН-ын хувьд боловсон хүчний арвин нөөцтэй намын нэгсэн. Гэсэн атлаа тэдний томилгоо нэг л “бай”-гаа олохгүй байгаа нь МАН-ын дарга нарын ар, өврийн хаалга, арав таван төгрөгийн ханшаар албан тушаал наймаалцаж байгаа юм биш биз гэсэн хардалтыг төрүүлж байна. Ийнхүү МАН-ын томилгоо “нүдээ олохгүй тэнүүчилж” байгаа нь ард түмний бухимдлыг төрүүлж мэдэхээр болоод байна.

Эх сурвалж: Tashuur.mn 


URL:

Нэр: Anonymous Огноо: 22 July 2016

ОЛДОХООРОО ӨЛДӨХ ГЭДЭГ ҮГ БАЙДАГДАА

Сэтгэгдэл бичих