Сайд нарын нэр тодорлоо
МАН-ын Удирдах зөвлөлөөр сайдын томилогооны асуудлыг хэлэлцлээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 16 сайд, 13 яамтай үйл ажиллагаагаа явуулна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрсийг тохироод байгаа юм. Үүнд:
- Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх
- Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат
- Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
- Хуульзүйн сайд С.Бямбацогт
- Сангийн сайд Б.Чойжилсүрэн
- Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр
- Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
- Барилга, хот байгуулалтын сайд Г.Өнөболор
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь
- Зам, тээврийн сайд Д.Ганбат
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар
- Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл
- Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ерөнхий чиг үүргийн яамдын сайдыг “давхар дээл”-тэй гишүүдээс бүрдүүлэх байр сууриа хэлж байсан. Засгийн газрын бүтцийг батлуулахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яамыг ерөнхий чиг үүргийн яаманд хамруулж, хоёроор нэмэгдүүлсэн билээ. Сайд нарын томилгоонд ч Ерөнхий сайд байр сууриа бататгаж ерөнхий чиг үүргийн яамдын сайд нарыг УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн байна.
Н.Энх
URL: