Хахууль авч, хятад иргэнд олгосон газар 45 айлын “өмч” байжээ
Хятад иргэнээс их хэмжээний хахууль авч, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авч байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулсан байдаг.
Тэгвэл тэрээр БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд хотхон барих зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь тогтоогджээ. Н.Батсүх уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан нь илрээд байгаа юм.
Харин тэдний ийнхүү хууль бусаар олгосон тус газрыг нэг өрхөд ногдох талбайн хэмжээгээр тооцоолбол 45 өрхийн эзэмших “өмч” аж.
Учир нь Их цуурайтын аманд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор шинээр 52 байршилд 468 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр баталсан байна. Өөрөөр хэлбэл, нийт 200 гаруй сая төгрөгийн хахууль аван байж хятад иргэнд зарах гэж байсан газар нь иргэдэд олгох ёстой газар байжээ.
Үүнээс улбаалан хууль, хяналтын байгууллагынхан нийслэлийн Өмч, харилцааны газрын дарга, даамлуудыг шалгаж эхэлжээ.
Мөн энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад өөр нэг хэргийн сэжүүр илэрчээ. Цаашилбал, Н.Батсүхийн хамсаатан болох Ч, П нар Их цуурайтын аманд иргэдэд олгох ёстой газрыг гадны иргэдэд өндөр үнээр дамлан наймаалдаг байсан нь илэрсэн гэх. Үүнээс улбаалан хууль, хяналтын байгууллагынхан нийслэлийн Өмч, харилцааны газрын дарга, даамлуудыг шалгаж эхэлсэн эх мэдээлэл байна.
Авлига өгсөн Ли овогт хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй нэгэн барилгын компанийн захирал аж.
Одоогоор хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
eagle.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
HUMUUS YAJ HURDAN BAYJAAD BAIGAA NI OILGOMJTOI L YUM BNA DAA , MANI MET NI NASAARAA AJIL HIIGEED
Mongol xun svii gxr tsaashaa bdgsh de. Xujaatai ni tsug shiitgx yostoi.Umxii luuxaanuud .