Монголд анх удаа түлш бага зарцуулдаг ATR-72 маягийн агаарын хөлгийг оруулж иржээ

1

“Хүннү Эйр” ХХК Монгол Улсад анх удаа ATR-72 маягийн агаарын хөлгийг оруулж иржээ. 600 км нислэгийн радиуст хамгийн бага шатахуун зарцуулах энэхүү онгоцыг 07 сарын 18-ны өдрөөс эхлэн тогтмол болон хуваарьт захиалгат нислэг үйлдэж буй бүх чиглэлдээ ашиглаж эхлэх юм.

ATR-72 маягийн агаарын хөлгийн суудлын тоо 72, нислэгийн үеийн дундаж хурд 510 км/цаг, нислэгийн үеийн өндөр 7620 метр, нислэгийн алслалт буюу зай 1528 км. Шатахуун бага зарцуулж, байгаль орчинд хор нөлөө үзүүлэхгүй, эдийн засгийн хэмнэлттэй агаарын шинэ хөлгийг Дани улсын Биллунд хотоос тус компанийн нисгэгчид хөлөглөн ирсэн байна.

unuudur.mn


URL:

Сэтгэгдэл бичих