Туркэд 8000 гаруй албан тушаалтныг ажлаас нь халжээ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн шөнө Туркэд цэргийн эргэлт хийхийг оролдсонтой холбогдуулан 8000 гаруй албан тушаалтныг ажлаас нь халсан гэж тус улсын ДХЯ мэдэгдлээ.
Тус яамны мэдэгдсэнээр, нийтдээ 8777 албан тушаалтан, тэдний дотор 30 захирагч, 52 иргэний хэргийн байцаагч, 16 хуулийн зөвлөхийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Мөн баасан гарагт цэргийн эргэлт хийхийг оролдсонтой холбогдуулан 7500 гаруй сэжигтэн, тэдний дотор цэргийн нөлөө бүхий албан тушаалтнууд болон шүүгчдийг баривчлаад байна.
Турк дэх дэмжигчиддээ хандан засгийн газрыг түлхэн унагаахыг уриалсаар ирсэн гэгдэж буй Феттулла Гуллен нь эдгээр сэжигтнүүдтэй холбоотой гэж үзэж байгаа юм. Тэрбээр Америкт амьдардаг шашны номлогч билээ.
URL: