Галт тэргэнд санаатайгаар гал тавьжээ

Германы нийслэл Берлин хотоос Хамбург хүрэх галт тэрэгний хөдөлгөөн гал гарснаас болж 45 минут саатжээ.
Энэ чиглэлд явж байсан галт тэргэний хөдөлгүүрт гал гарснаар чиглэлийн хөдөлгөөнийг зогсоосон байна. Шинжээчдийн ярьснаар галыг санаатайгаар тавьсан байх магадлал өндөр гэнэ.

Учир нь Берлин-Хамбург чиглэлийн галт тэрэг энэ онд таван удаа засварт орсон төдийгүй хөдөлгүүрийн цахилгаан системийг шинэчлээд сар гаруй хугацаа өнгөрсөн аж.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих