АСЕМ-ын зочид 8-10 сая америк доллар үлдээв

1454

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕМ-ын арга хэмжээний төгсгөл хурлыг хааж хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлд хэд хэдэн онцолмоор асуудал дурдагджээ.

Тухайлбал, Монгол Улс анх удаа төрийн дээд түвшний хоёр өдрийн арга хэмжээг “онц сайн” дүнтэйгээр зохион байгууллаа. Энэхүү хоёр өдрийн арга хэмжээг зохион байгуулахад нийтдээ 21 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. Гэхдээ эсрэгээрээ арга хэмжээнд уригдсан зочид төлөөлөгчдийг дагалдан ирсэн бизнесийнхэн болон бусад хүмүүсийн зочид буудал, хоол, унаа,, зугаалга, дурсгалын зүйлс худалдан авалт зэргээс Монгол Улсын эдийн засагт 8-10 сая ам.долларын хөрөнгө орж ирсэн тухай Л.Пүрэвсүрэн сайд хэлж байна. Эндээс бид чинь бараг л алдагдалгүй ажиллажээ гэж дүгнэмээр.

Харин манайд зохион байгуулагдсан хоёр өдрийн арга хэмжээг дэлхий 1.5 тэрбум хүн шууд хүлээн авч үзсэн байна. Мөн цахим хуудсаар Монголын тухай хайлт хамгийн өндөр байсан гэж хэлж болно. Үүнд АСЕМ-ын үйл ажиллагааг сурвалжлахаар ирсэн гадны 600 гаруй сэтгүүлч, зураглаачийн хүчин чадал их бий.

АСЕМ-ын 11 дэх удаагийн чуулга уулзалтад 11 улсын төрийн тэргүүн, 23 улсын ерөнхий сайд болон шадар сайд, 17 улсын Засгийн газрын гишүүн болон тусгай элс оролцсон нь уг чуулганы ямар хүрээнд зохион байгуулагдах ёстой арга хэмжээ вэ гэдэг нь харагдаж байна. Тэгвэл энэ өндөр түвшний арга хэмжээг Монгол Улс төвөггүй зохион байгуулчихлаа. Энэ бол өнгөрөгч 18 сарын хугацаанд муу нэр зүүж байсан зохион байгуулагчдын ажлын үр дүн.

Тэгвэл нийт зочдыг дагалдан 5580 зочин Монгол Улсад иржээ. Тэд бүгд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гэж ойлгож болно. Мөн АСЕМ-ыг зохион байгуулснаар 20 мянга гаруй иргэн ажлын байртай болж, 1100 гаруй оюутан залуус зуны амралтаа үр дүнтэй өнгөрүүлж чадлаа. Хамгийн гол нь нийтдээ 4400 гаруй хүнийг гадаад дотоодын сургалтанд хамруулж, өндөр түвшний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах боловсон хүчинг бэлтгэж чадсан нь онцолмоор үр дүн. Тэд дараа, дараагийн уулзалт, чуулган, арга хэмжээг мэргэжлийн түвшинд зохион байгуулах боломж, чадвартай болж үлдэж байгаа нь бахдмаар.

Амар
Үндэстэн агентлаг

URL:

Нэр: Anonymous Огноо: 20 July 2016

yaduu buuraigaa nuuj bayn tansag bolj ih jujiglelee odoo ene jujgeeree olson mongooroo baishingaa barij yaduurlaa bagasgaya ewlegdojtan mini.

Сэтгэгдэл бичих