Шинэчлэлийн Засгийн газрыг унагасан гишүүдэд хариуцлага тооцно
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны хуралдааныг өчигдөр 18.00 цагт товлосон байсан хэдий ч 19 цаг 30 минутын үед 139 гишүүний ирцтэйгээр эхэлсэн юм.
Оройхон эхэлж, ширүүхэн өрнөсөн ҮЗХ шинэчлэлийн Засгийн газрыг унагасан гишүүдтэйгээ хариуцлага ярих тухай асуудал ч энэ үеэр хөндөгдсөн. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах хуралд Р.Амаржаргал, Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг, Д.Батцогт нар эсрэг санал өгсөн бол С.Одонтуяа, С.Эрдэнэ, Д.Арвин, Д.Ганбат, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Ш.Түвдэндорж нарын долоон гишүүн чуулганы хуралдаанд ирээгүй юм.
АН-ын ҮЗХ өнөөдөр 11.40 цагаас үргэлжлүүлэн хуралдах юм. ҮЗХ-ны хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл сонсох, Ардчилсан намын даргыг томилох тухай, Намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах, Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай, Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай, Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Breakingnews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
АН хэнд ч хариуцлага тооцож чадахгүй яагаад гэвэл бүгд нэг нэгнээсээ хараат байдаг учираас АН энэ сонгуульд унасан хамгын гол шалтгаан нь 1 рт Хариуцлагын тогтолцоог алдагдуулсанаас болж унасан 2 рт З Энхболд УИХ ийг ямарч ардчилал үгүйгээр удирдсан УИХ ийн гишүүдийн хэлэх ёстой үгийг өөрт нь таалагдахгүй бол мик хаадаг болсонтой холбоотой 3 ртБүлэг паракцууд нь дэндүү хувийн амбийц хөөдөг болсон Сүүлдээ.бүр ил цагаандаа гарсан нэг паракцийн гишүүн нь гэмт хэрэгт сэжиглэгдэнгүүт үүнийг зогсоохгүй бол ЗГ ийг чинь унагаан шүү гэдэг болсон Эдгээр нөхөдүүдтэйгээ хариуцлага тооцож чаддаг болсон цагт л ард түмэний итгэл олж авч чадна гэж би бодож сууна