Буугаар оролдож байгаад сум алдан дүүгээ хөнөөжээ

14

Хөвсгөл аймагт бага насны хүүхэд буун суманд оногдож амиа алдсан золгүй хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр тус аймгийн Түнэл сумын Ёлгос гэх газарт зургаан настай хүү буугаар оролдож байгаад сум алдсан байна.

Энэ үед ойролцоо байсан гурван настай эмэгтэй дүү М нь тухайн суманд оногдож амиа алджээ.

Хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.

Эх сурвалж: П.Мөнхжаргал


URL:

Сэтгэгдэл бичих