200 саяын хахууль авсан Н.Батсүхэд холбогдох хэргийг АТГ-т шилжүүлжээ

1434

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон.

 

Түүнийг БНХАУ-ын иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж, саатуулсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн. Тэгвэл түүнд холбогдох хэргийг авлигын хэрэг хэмээн үзэж АТГ-т үргэлжлүүлэн шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэргийг шилжүүлсэн байна.

 

Сэжигтэн Н.Батсүх нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн хуйвалдаж, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байжээ. Мөн БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь тогтоогдсон байна.

http://www.24tsag.mn/content/137445.shtml


URL:

Сэтгэгдэл бичих