Унгарын дүрвэгсдийн хуаранд болсон зодоонд Монголчууд оролцжээ

6Өнгөрсөн Ням гарагт Унгарын дүрвэгсдийн хуаранд 200 орчим хүн оролцсон зодоон болсноос найман хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн тухай Унгарын албаныхан мэдээлжээ.

Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны зөвлөх Гиорги Бакондигийн ярьснаар зодооны өмнө Алжир, Сири, Пакистан, Монголын 20 орчим дүрвэгч хоорондоо зөрчилдөж удалгүй харилцан довтолж эхэлсэн байна.

Хэрэг явдал Будапештаас өмнө зүг 150 км зайнд, Сербийн хилийн ойролцоох Кискунхалас хуаранд Ням гарагийн 20:00 цагийн орчимд гарчээ.

Дэг журам тогтооход 200 цагдаа оролцсоныг Баконди мэдээлсэн байна.

Ойрх Дорнодоос ирэх дүрвэгчдийг байрлуулдаг уг хуаранд өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар 740 дүрвэгч байрлаж байжээ.

Барууны үзэлтэй Орбаны засгийн газар өмнөд хилээ хааж торон хашаа татахаас өмнө 2015 онд Унгараар дамжин 400,000 дүрвэгч Европ руу гарсан гэсэн тоо бий.

 

Эх сурвалж: Agence France Press


URL:

Сэтгэгдэл бичих